Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Нарийн мэргэжилтнүүдийг Делид бэлтгэнэ

    Нийслэлийн     Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Г.Мөнхбаяр Энэтхэгийн Элчин сайд Сатбир Сингийг хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд ноён Элчин сайд томилогдож ирснээсээ хойш анхны ажлаа Улаанбаатар хотоос эхэлж буйгаа дуулгаад Дели, Улаанбаатар хотуудын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд дэмжлэг туслалцаа үзүүлэхэд бэлэн буйгаа илэрхийллээ. Хотын дарга Стокголм, Бишкек, Лондон, Москва зэрэг томоохон хотуудад Энэтхэг улсыг төлөөлөн ажиллаж байсан туршлагатай дипломатч Улаанбаатарт ажиллахаар болсонд талархаад гадаадын туршлагатай том хотуудад нарийн мэргэжилтнүүдийг давтан сургах, бэлтгэх талаар чармайн ажиллаж буй Улаанбаатар хот техник, технологийн өндөр мэргэжилтэн бэлтгэж буй Дели хотын их, дээд сургуулиудтай энэ чиглэлээр хамтарч ажиллах хүсэлтэй байгаа илэрхийлсэн байна. Үүний хариуд Элчин сайд Энэтхэгийн их, дээд сургуулиудын давтан сургалтын курсын жагсаалтыг хотын даргад ойрын хугацаанд хүргүүлж, тэндээс аль сургуульд, ямар мэргэжилтэн сургахаа сонгох, тухайн жагсаалтад хотын даргын санал болгож буй мэргэжлүүд байхгүй бол судалж, холбож өгөх боломж байгаа гэдгийг дуулгасан. Мөн хотын даргын ярианд хөндөгдсөн Энэтхэгийн өндөр түвшний мэргэжилтнүүдээс туршлага судлах, зөвлөгөө авах чиглэлээр ч хамтран ажиллах өргөн боломж байгаа гэдгийг Элчин сайд Сатбир Синг илэрхийлсэн байна.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.