Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Вэнь Зябао Японд айлчилж байна

Хятадын Ерөнхий сайд Вэнь Зябао дэлхийн санхүүгийн хямралын хоёр дахь давалгаа үүсэхийг үгүйсгэхгүй байна. Тэрбээр Токиод Японы үйлдвэрлэл эрхлэгчидтэй уулзахдаа өрийн сүлжээний улмаас дэлхийн эдийн засаг хэврэг хэвээр байна гэж тэмдэглэжээ. Вэнь Зябао гурван өдрийн айлчлалаар Японд ирээд буй юм. Түүний тус улсын Ерөнхий сайд Юкио Хатояматай хийх хэлэлцээ гол нь хоёр Солонгосын мөргөлдөөнд чиглэх бололтой. Гуравдугаар сарын 26-нд БНСУ-ын хөлөг онгоц
живсэн байдлыг мөрдөн шалгасан олон улсын комисс уг хэрэг явдалд БНАСАУ оролцсон нь тодорхой байна гэж дүгнэсний дараагаас эхлэн Пхеньян, Сөүлийн хоорондын харилцаа эрс муудсан юм.

Б. БУЯНЦОГ

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.