Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Консул Х.Болдбаатарыг наймдугаар сарын 25 хүртэл цагдан хорино

Беларусийн Брестэд сууж байсан Монгол Улсын Консул Х.Болдбаатар тамхины хууль бус наймаанд холбогдсон хэргээр Польшид саатуулагдсан талаар бид өмнөх дугаартаа мэдээлсэн.

Тэрбээр Польшид амьдарч, тус улсын хуулийг зөрчин тамхи наймаалж байсан Цэвэгмид гэдэг хүнийг батлан даалтад аваад байтал тэр хүн нь эх орон руугаа “бултсан” аж. Консул Х.Болдбаатарыг гэмт хэрэгтэнтэй холбоотой байж болзошгүй хэмээн сэжиглэж, Польшийн Люблин мужийн тойргийн хууль хяналтын байгууллагаас албадан саатуулсан байна.

Энэ талаар ГХЯ-ны албаны хүнээс тод руулахад “Х.Болдбаатарыг Люблиний тойр гийн хууль хянал тын байгууллагаас наймдугаар сарын 25 хүртэл алба дан саатуулах болсон талаараа манай ЭСЯныханд мэдэгдсэн” гэв.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.