Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Тавантолгой-Сайншанд-Чойбалсан чиглэлийн төмөр зам өргөн царигтай байна

УИХ дахь МАХН-ын бүлэг өнгөрсөн Баасан гаригт Тавантолгойн хөрөнгө оруулалтын гэрээний төслийг хэлэлцжээ. Тэд уг асуудлыг хаврын чуулганаар амжиж батлах нь зөв гэж үзсэн байна. Уг ордыг хэрхэн ашиглах, хөрөнгө оруулагчийн асуудал, төмөр замын чиглэл, ус, цахилгаан, кокс химийн үйлдвэр барих гэх мэтээр хамрах сэдэв нь өргөн учир гишүүддээ үзэл баримтлалыг нь сайн судлах цаг олгож, маргааш ээлжит бус хурал хийж дахин ярилцахаар болсон аж. Тэнд 30 жилийн хугацаанд жилд 15 сая, 30 сая тонн нүүрс олборлоно гэсэн хоёр янзын тооцоо хийжээ. Цаашид Сайншандыг аж үйлдвэрийн парк болгохоор төлөвлөсөн байна. Энэ мэтээр улс орны хөгжилтэй холбоотой асуудал учир Ерөнхий сайдаас мэдээлэл сонсох хэрэгтэй гэж үзсэн аж. МАХН-ын бүлгийн дарга Д.Лүндээжанцан энэ тухай өчигдөр мэдээлэл хийсэн юм. Түүнээс зарим зүйл лавлалаа.

-Төмөр замын царигийн хэмжээ ямар байх юм бол?

-Эхний ээлжинд Тавантолгой-СайншандЧойбалсан чиглэлийн хөндлөн төмөр замыг яаралтай барьж эхлэе. Үүнийг өргөн царигтайгаар барихыг манай гишүүд дэмжсэн. Яаралтай барихын тулд шаардагдах хөрөнгийг төсөвт тусгах нь зөв гэж үзлээ.

-Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр зам ямар царигтай байх вэ?

-Засгийн газар юутай ч асуудлаа УИХ-д өргөн барилаа. Галт тэрэг хөдөлж байна. Царигийн хэмжээг УИХ бүрэн эрхийнхээ хүрээнд шийднэ. Хүүхдийн мөнгөний тухай хуулийг тодотголтой хамт ярина гэв АН-ын бүлгийн тухайд маргааш хуралдаж дэлгэрэнгүй ярилцахаар Тавантолгойн асуудлыг хойшлуулжээ. Тэд мөн Ерөнхий сайдын мэдээллийг сонсох аж.

Тиймээс өчигдрийн хуралдаанаараа төсвийн тодотголыг ярилцсан байна. Уг асуудлаар Бүлгээс байгуулсан Ажлын хэсгийн мэдээллийг сонсжээ. Ингээд төсвийн тодотголд зарчмын зөрүүтэй ямар санал тусгахаа ярилцсан гэнэ. Уг асуудлаар УИХ, Төсвийн байнгын хороо болон хоёр Бүлгээс Ажлын хэсэг байгуулсан. УИХ, Байнгын хорооноос байгуулсан Ажлын хэсгүүд хоорондоо саналаа нэгтгэсний дараа АН-ынхан дахин энэ талаар ярих аж.

Мөн Хүүхдэд тэтгэмж олгох тухай буюу хүүхдийн мөнгийг сэргээх хуулийг УИХ-д өргөн барихыг хүлээхээр шийджээ. Тодотголд хүүхдийн мөнгөний эх үүсвэрийг тусгах нь зүйтэй гэж тэд үзсэн юм байна. Хүүхдийн мөнгийг сар бүр 20.000 төгрөг болгон нэмж, ирэх сарын нэгнээс олгохоор төсөлд заасан аж. АН-ын бүлгийн ахлагч Ч.Сайханбилэг сэтгүүлчдэд бүлгийн хурлаар ярьсан асуудлаар мэдээлэл өгсөн юм.

-Төсвийн тодотголд төрийн албан хаагчдын орон тоог таван хувиар бууруулахаар УИХ-ын даргын захирамжид өгүүлсэн. Энэ нь 7000 орчим орон хүн байхаар юм билээ. Харин Сангийн яам 2000 орон тоог л цомхотгоно гэж буй. Энэ талаар танай Бүлэг ямар байр суурьтай байгаа вэ?

-Ч.Улаан гишүүний ахалсан “том” Ажлын хэсэг саналаа нэгтгэсний дараа бид байр сууриа илэрхийлнэ.

-Сумдад хүн амынх нь тооноос хамаараад 60-100 хүртэлх сая төгрөг хуваарилах саналд хэрхэн хандаж байна вэ?

-Энэ нь Ажлын хэсгийн санал биш. Зарим гишүүн л ийм саналтай байгаа юм билээ. Ер нь бид шинээр зардал нэмэхгүй гэсэн байр суурьтай байгаа.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.