Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

ХУРДНЫ МОРЬ УНААЧ ХҮҮХДҮҮДЭД АНХААРНА

     Хурдны морь унаач хүүхдүүдийн эрүүл мэнд, аюулгүй байдлын талаар хэлэлцлээ.
Төр, засгаас гадна хүүхдийн  чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагууд, мэргэжлийн холбоо хамтран хурдны морь унадаг хүүхдийн тусгай зориулалтын хэрэглэл, хувцас, аюулгүй байдлыг хангах нөлөөллийн ажил хийж байгаа ч сайжруулах шаардлага зүй ёсоор гарч байна.
Иймээс уяачид, унаач хүүхэд, эцэг эх, хүүхдийн эрхийн байгууллага зэргийн саналыг сонсохоор талууд хамтран энэ уулзалтыг зохион байгуулжээ.
Нэг уралдаанд хоёр ба түүнээс дээш морь унаж байгаа хүүхдийн эрүүл мэнд, аюулгүй байдалд тавих хяналт муугаас хохирох, 7-оос доош настай хүүхдийг 7 настай хэмээн бүртгүүлдэг, зарим уралдаанд даатгалд хамрагдсан хүүхэд дөнгөж  30 хувьтай байдаг төдийгүй нас барсан хүүхэд ч ослын даатгалгүй байдаг,  хүүхдүүд зайдан морь унаж уралддаг нь буурахгүй байгаа учир аюулгүй байдлыг хангах эмээл, хэрэгслийн стандарт бий болгож, заавал мөрдүүлэх шаардлагатай болжээ. 
Хурдан морь унаач хүүхдэд бөөрний болон гүйлсэн булчирхайн үрэвсэл жирийн хүүхэдтэй харьцуулахад түлхүү илэрч байгаа шалтгааныг ч тогтоох шаардлагатай байна. 
Иймээс цаашид 7-оош доош настай хүүхдийг хурдан морь унуулахгүй байх, даатгуулсан гэрчилгээг заавал үзэж байж бүртгэх, хамгаалалтын малгай, цээживч, өвдөг, тохойны хамгаалалт, хүүхдийн гуталд таарсан хамгаалалттай дөрөөтэй эмээлээр хангах дүрмийг уралдаан бүрт мөрдүүлэх, амжилт гаргасан хүүхдэд спортын зэрэг цол олгох, хүүхдийн амь насны даатгалын доод хэмжээг тогтоох, хүүхдийг бэртэл гэмтэл авахаас сэргийлж зориуд мориноосоо унадаг байдлыг зогсоох, нэг уралдаанд хоёр ба түүнээс дээш морь унаж байгаа хүүхэд мориноос унасан тохиолдолд дараагийн насны морь унуулахгүй байх, гэмтэл болон гэмтлийн үед авах арга хэмжээний талаар уяач, хүүхдүүд, ар гэрийнхнийг нь сургалтад хамруулах, унаач хүүхдийг жилд 1-2 удаа эрүүл  мэндийн үзлэг, шинжилгээнд оруулж хэвших чиглэлээр хийх ажил их байгааг Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны дарга, Монгол Улсын Шадар сайд М.Энхболд хэлэв. 
2009 оны эхний 8 сарын байдлаар Гэмтэл, согог, сэргээн засах клиникийн эмнэлэгт эмчлүүлсэн хүүхдийн 33 орчим хувь нь Улаанбаатар хотын, 67 хувь нь хөдөө орон нутгийн хүүхэд байжээ.
Тэдний 94 хувь нь хурдан мориноос унах үедээ бэртсэн бөгөөд 3 хүүхэд унах үедээ мориндоо чирэгдсэн бол 2 хүүхэд мориндоо гишгүүлж нэг хүүхэд морьтойгоо машинд мөргүүлэн, томоохон уралдаанд морь унасан хоёр хүүхэд гавал, тархины гэмтлийн улмаас нас баржээ.  
Хурдны морь унаач хүүхдүүд гавал тархины гэмтэл, гарын яс хугарах, зөөлөн эдийн гэмтэл их авдаг нь судалгаагаар тогтоогдсон байна.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.