Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

АЛЬБЕРТ ЭЙНШТЕНИЙ ГОМДОЛ

Иерусалимд байдаг еврейчүүдийн их сургууль “General Motors“ компанийг саяхан шүү- хэд өгчээ. Учир нь “Peоple“ сэтгүүлд “General Motors”-ынхон бартаат замын машины сурталчилгаанд алдарт Альберт Эйнштейний зургийг гуйвуулж ашигласан нь еврейчүүдийн дургүйцлийг хүргэжээ. Тэд А.Эйнштейний зургийг сурталчилгаанд ашиглахдаа дотуур өмдтэй, булчинлаг залуугийн биед их эрдэмтний тэргүүнийг залгаж мөрөн тус газартаа “e = mc2 “ гэсэн шивээстэй дүрсэлжээ.

Мөн зургийн дээд өнцөгт “Надтай адилхан тачаангуй бай. Тэгж гэмээнэ ямх төдий орон зайд ихийг сэтгэж чадна” гэж бичжээ. Еврейчүүдийн их сургууль Альберт Эйнштейний гэрээслэлийн дагуу зураг, хэлц үг зэргийг оюуны өмч болгон өвлөж авсан юм байна. Тэд агуу эрдэмтнийг доромжилсон, оюуны өмчид халдсан гэж үзэж “General Motors”-оос 75 мянган доллар нөхөн олгохыг шаарджээ.

Харин “General Motors”-ын удирдлага мэдэгдэхдээ “Оюуны өмчийг хам гаалдаг нэг байгууллагаас ашиглах эрхийг хуулийн дагуу авсан, “Peoрle” сэтгүүлийн дэлхийн хамгийн дур татам хүмүүст зориулсан тусгай дугаар байсан учраас тиймэрхүү зурагт сурталчилгааг ашигласан юм” гэжээ. Сонирхуулахад, 2008 онд гэхэд А.Эйнштейний зураг 18 сая долларын ашгийг тус их сургуульд авчирчээ.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.