Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Хүүхдээ хаана баярлуулах вэ

Удахгүй хүүхдийн баяр болох гэж байна. Энэ баярын өдрийг хоног тоолон хүлээсэн хүүхдүүдээ хаана баярлуулахаа төлөвлөөгүй эцэг эхчүүд цөөнгүй байгаа. Тэдэнд зориулан дараахь мэдээллийг хүргэж байна.
1500 хүүхдэд бялуу тараана
“Бид эх орондоо хайртай” уриан дор төв талбайд болох баярын арга хэмжээний үеэр 20 метр урт бялуу засч тэнд хүрэлцэн очсон хүүхэд багачуудад бэлэг барих юм байна. Энэ бялууг 1500 гаруй хүүхдэд хүртээх болно хэмээн тооцоолж байгаа бөгөөд олны танил урлаг, спортын алдартан 20 хүнээр зүсүүлэх гэнэ. Мөн энэ үеэр Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд тэргүүтэй төрийн түшээд хүрэлцэн ирж баярын өдрийг хүүхэд багачуудтай хамт тэмдэглэх юм байна.
Анх удаа амьтны хүрээлэн ажиллана
Зургадугаар сарын 1-2-ны өдөр Төв цэнгэлдэх хүрээлэнгийн урд байдаг Хөлбөмбөгийн талбайд зохиогдох “Зоо парк-2010” амьтны хүрээлэнг зориорой. Зоопаркт ирснээр Монголын өнцөг булан бүрээс авчирсан, мөн сургуулилттай 50 гаруй төрлийн 120 амьтныг өөрийн нүдээр харж, үзэж сонирхож болох аж. Зургадугаар сарын 1-ний өглөө 10.00 цагт нээлтээ хийх тус парк хоёр өдөр үргэлжлэх бөгөөд орой 18.00 цаг хүртэл ажиллах юм байна. Зоо паркын тасалбарын үнэ том хүн 2000, хүүхэд 1000 төгрөг юм байна.

АСА цирк гурван өдөр тоглолттой

"АСА"  циркийн уран бүтээлчид энэ сарын 31-нээс эхлэн баярт зориулсан тоглолтоо тавьж эхлэх юм байна. Уран зургийн галерей "Урлагийн боловсролын төв"-ийнхөө хүүхдүүдийн зурсан зургаар үзэсгэлэн гаргаж эцэг эх хүүхдүүдтэй хамт баяраа тэмдэглэн, Хүүхдийн ордны гадаах талбайдаа тоглолт зохион байгуулах бөгөөд хүссэн хүн бүр хүүхдээ дагуулан очиж болох юм байна.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.