Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Компьютерийн тоглоом биеллээ олсон нь

Залуусын тоглох дуртай машин хулгайлж, гэмт хэрэг үйлддэг “Grand Theft Auto” буюу “GTA” тоглоом АНУ-ын Онтарио мужид биеллээ олсон тухай барууны www.skunkpost.com цахим хуудсанд мэдээлжээ. Хэдийгээр ийм явдал тус улсад түгээмэл гардаг ч гэмт этгээдүүд ихэвчлэн 12-оос дээш насны хөвгүүд байдаг байж.

Харин энэ удаад есөн настай жаал тоглоом дуурайж дэггүйтсэн байна. Өнгөрөгч бямба гаригийн үдэш 12 орчим насны жаал машинтай яваа нь цагдаагийн эргүүлийнхний нүдэнд өртсөн бөгөөд тэрбээр замаасаа есөн настай найзыгаа машиндаа суулгасан байжээ. Тэдний амьдралд амилсан тоглоом бага шатахуунтай байсны ачаар дууссан гэнэ.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.