Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

ХЯТАДЫН ЭДИЙН ЗАСГИЙН ӨСӨЛТӨӨС АШИГ ХҮРТЭГЧИД, АРД ҮЛДЭГСЭД

Нэгэнтээ ой мод бүрхэн байсан Индонезийн Суматра арлын төв хэсгээс тус бүс нутгийг урьд байгаагүй үнэ цэнэд хүргэх байгалийн баялаг илэрсэн нь саяхан. Том шар тэвш, арзайсан нүсэр хамууртай ухагч машинууд энд зогсоо зайгүй ажиллаж, 60 тонны даацтай хавтан дээр нүүрс овоолох нь ердийн үзэгдэл байв. Харин Суматрын нүүрсийг БНХАУ руу таван жил тасралтгүй зөөсний эцэст эл уурхайн ажил зогсож, одоо зөвхөн оройн цагаар л алдаг оног олборлолт явуулах болжээ. Энэ нь нүүрсний үнэ буурч, нүүрсээр ангаж байсан Хятадын “цангаа” тайлагдсантай холбоотой. Дээрх уурхайг эзэмшдэг “Minemex” компани ажилчдаа өдрийн цагаар амруулж, цалинг нь хасчээ. Уурхайн нэгэн ажилтны хэлснээр энэ салбарынханд хүлээцтэй, тэвчээртэй байхаас өөр сонголт үлдсэнгүй. Тэвчинэ гэдэг одоо зөвхөн индонезчүүдийн хувьд ч биш, БНХАУ-ын экспортын тасралтгүй урсгалаас хараат байсаар ирсэн Азийн олон орны хувьд ганц тохирсон үг болоод байна.

Бараг 30 жилийн турш жилд дунджаар 10 хувиар өсөж ирсэн тус улсын эдийн засаг өнгөрсөн хоёр жил ердөө 7.5 гаруйхан хувь өссөн нь олон улсад атаархмаар хэдий ч Хятадын хувьд тааруухан үзүүлэлт юм. Ийм “унтаа” байдал хаа сайгүй мэдрэгдэнэ. Тайванийн хүнд машин механизмын тоног төхөөрөмж үйлдвэрлэгчдийн Хятадад нийлүүлэх бараа бүтээгдэхүүн 2012 оноос хойш 20 хувь буураад байна. Хятадад гаргадаг Австралийн төмрийн хүдрийн үнэ өнгөрсөн сард сүүлийн 21 сарын хугацаанд байгааг үй хямд болсон бол авлигатай тэмцэх Хятадын эрх баригчдын бодлогоос болж Хонконгийн үнэт эдлэлийн худалдаа өнгөрсөн зургадугаар сарын байдлаар өмнөх оны мөн үетэй харьцуулахад 40 хувиар буурчээ. Гэхдээ БНХАУ-тай худалдаа эрхэлдэг зарим улс “хүлцэж тэвчилгүйгээр” тус улсаас ашиг хүртсэн хэвээр. Хятадад их хэмжээгээр нийлүүлдэг Шинэ Зеландын сүү, сүүн бүтээгдэхүүнийг мэргэжилтн үүд цагаан алт хэмээж, Шри-Ланкийг зорих хятад жуулчдын тоо энэ оны эхний хагаст хоёр дахин нэмэгдсэн, “Lotte”-гийн цахим хуудас дээрх гадаадын хувьцаа эзэмшигчдийн хамгийн том “бүлэглэл” нь 30 эргэм насны хятад эмэгтэйчүүд болсон зэргийг онцолж байна. Энэ бүхний цаана Хятад орны эдийн засгийн гол хөдөлгөгч хүч нь хөрөнгө оруулалт бус, хэрэглээ зарцуулалт болсон нь харагдана.

Хурдацтай өсөлт хийгээд цар хүрээгээрээ удахгүй дэлхийд нэгд орох нь тодорхой болсон Хятадын эдийн засагт ийнхүү “дахин тохиргоо” явагдаж буй нь тус улсын хилийн гадна хүртэл мэдрэгдэж эхлэв. Юуны өмнө, тус улс юу хүсэж байна вэ гэдэг хамгийн чухал асуудал. Өнг өрсөн онд импортын хэмжээ нь 1.95 их наяд ам.долларт хүрсэн Хятад улс зөвхөн АНУ-ын дараа орох, дэлхийн хамгийн том импортлогч юм. Азийн бусад улстай харьцуулахад энэ хэрэгцээ, шаардлагаас нь Тайванийн эдийн засаг хамгийн их ашиг хүртэж буй. Хятадын нэг хэсэг хэдий ч эдийн засгийн хувьд бие даасан бодлоготой тус арлын ДНБ-ий зургаа орчим хувийг эх газрын Хятадад нийлүүлэх бараа таваар эзэлж байна. Харин Хятадаас хараат “бүслүүр”-ийн гадна орших орнуудаас тус улсын эдийн засгийн өсөлтийн үр шимийг хүртэж байгаа гол улс нь Австрали юм. “Capital Economics” нэртэй санхүүгийн судалгааны байгууллагын тооцоогоор Хятадын хөрөнгө оруулалт буурвал Австралийн эдийн засгийн өсөлт багаар бодоход 0.8 хувиар буурах эрсдэлтэй.

Мөн уул уурхайн салбар дахь их тэсрэлт нь дууссан хойно сүүлийн 10 жилд байгааг үй зургаан хувь гэсэн өнд өр түвшинд хүрээд байгаа ажилг үйдэл нь ч нэмэгдэж болзошг үй юм. Төмрийн хүдэр, ган зэрэг Хятадын эдийн засгийн өсөлт өд хамаатай “уламжлалт” металлууд бус, автомашин болон орчин цагийн техник технологийн салбарт өргөн хэрэглэгдэх болсон цайр зэрэг түүхий эд ихтэй орнууд иймэрх үү эрсдэлээс аврагдах боломжтой. Гэхдээ Хятадын эдийн засгийн өсөлт саарсан ч эрчим хүч болон металл боловсруулах салбарын томоо хон импортлогчид болох БНСУ, Тайланд зэрэг Азийн олон улсын эдийн засаг тогтвортой өсөж байгаа нь олон улсад сайн мэдээ юм. Энэтхэгийн шинэ Ерөнхий сайд Нарендра Моди дэд бүтцийн салбартаа хөрөнгө оруулж эхэлбэл Хятад төдийг үй Хятадын эдийн засгийн өсөлт удааширснаас болж ашиг нь буурсан Индонез шиг олон улсад үр дүнтэй ажил болно. Малаккын хоолой орчимд буюу дээр дурдсан нүүрсний уурхайгаас эхлээд бэлгэвч үйлдвэрлэгч дэлхийн хамгийн том компани болох Малайзын “Karex” компани хүртэлх олон газарт Хятадын эдийн засгийн өсөлтийн нөлөө хэчнээн их болсныг харж болохоор байна. Дээрх уурхайгаас тус улсын эдийн засаг зөвхөн байгалийн баялгаас хамаарахаа больсон нь харагдах бол “Karex”-ийн үйлдвэрээс хятад иргэд бийлэгжүү болж, өрхийн орлого нэмэгдэн, эдийн засгийн өсөлт, хөгжил нь олон зүйлээс шалтгаалах болсон нь ажиглагдана. Бэлгэвч гэдэг хотжилт, иргэдийн ухамсар болоод тухайн улсын боловсролын чанар, нийгмийн бүхий л давхарга дахь орлогын хэмжээ гээд олон зүйлийн илэрхийлэл болдог.

Сонирхолтой баримт дурдахад, Хятадын гаднаас импортлох бэлгэвчний хэмжээ 2007 оноос гурав дахин өсөж, өнгөрсөн оны байдлаар 3.4 сая кг-д хүрчээ. Харин бэлгэвчний гол түүхий эд болох резиний үнэ уул уурхай, барилгын салбарт эрэлт их байгаагаас үүдэн 2011 оноос хойш хоёр дахин хямдарсан байна. “Karex”-ийн гүйцэтгэх захирлын хэлснээр Малайзын гадаад худалдааны аравны нэгийг эзэлж буй Хятадад гаргах импортын бараа бүтээгдэх үүн тус улсад орон нутгийн үйлдвэрлэлээс илүү ашиг авчирч байна. Бэлгэвчнээс эхлээд сүү, автомашин зэрэг Хятадын худалдан авагчдын хүсэлд нийцсэн бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэх нь одоо олон улсын хувьд эдийн засгаа аврах гол гарц болсон нь энэ.


“The Economist” сэтгүүлээс товчлон орчуулав



Г.ЛХАГВА

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.