Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Бангкокийн төлөөлөгчид Улаанбаатарт айлчилж байна

   НИТХ-ын дарга Т.Билэгтийн урилгаар Тайландын Вант Улсын Бангкок хотын Иргэдийн Хурлын дарга Киптон Чердчоокиткул тэргүүтэй төлөөлөгчид Улаанбаатар хотноо айлчилж байна. Өнөөдөр Бангкокийн төлөөлөгчдийг НИТХ-ын дарга Т.Билэгт, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Г.Мөнхбаяр нар хүлээн авч уулзлаа. Улаанбаатар хотод хэд хэдэн удаа айлчилж байсан Бангкокийн хурлын дарга нисэх буудлаас зочид буудал хүрэх замын дагуу олон шинэ байшин барилга  баригдан, зочлох бүрт Улаанбаатар хот эрчимтэй хөгжиж буйг уулзалтынхаа эхэнд онцолсон байна. Мөн Бангкок хот Улаанбаатар хоттой аялал жуулчлал, эдийн засаг, боловсролын салбарт хамтран ажиллах сонирхолтой байгаагаа дурдаад, Улаанбаатарын төлөөлөгчдийг Бангкокт урилаа. Олон жилийн найрсаг харилцаатай Бангкок хотын Хурлын дарга тэргүүтэй төлөөлөгчдийн энэ удаагийн айлчлал богинохон хугацаатай ч гэлээ хоёр хот хуучны харилцаа хамтын ажиллагаандаа тулгуурлан олон чиглэлээр өргөжин хөгжиж, шинэ шатанд гарна гэдэгт итгэж буйгаа Улаанбаатар хотын удирдлагууд илэрхийлсэн байна гэж Нийслэлийн Хэвлэл, мэдээллийн албанаас мэдээллээ.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.