Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

ХОЁР ДАХЬ ХЭРГЭЭ ХЭРЭГСЭХГҮЙ БОЛГУУЛСАН Ч.ХОРОЛСҮРЭН ХӨСҮТ-Д ЭМЧЛҮҮЛЖ БАЙНА

“Дайны эрсдэлийн даатгал” нэрээр МИАТ компаниас их хэмжээний мөнгө завшсан хэргээр найман жилийн хорих ялаар шийтгүүлсэн тус компанийн дэд захирал асан Ч.Хоролсүрэн, захирал асан Б.Эрдэнэбилэг нарт дахин нэг эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн талаар бид өнгөрсөн зургадугаар сард мэдээлж байсан. Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх газраас тэднийг шинэ хэрэгт шалгахын тулд хоригдож байсан ангиас нь тухайн үед Цагдан хорих 461 дүгээр ангид авчирсан юм.

Тэднийг Электрон тийзийн дэмжлэгийн төлбөр нэрээр компаниасаа 390 орчим мянган ам.доллар гаргуулан авч, завшсан хэмээн буруутгаж шалгаж эхэлсэн талаар прокурорын байгууллагын эх сурвалж хэлж байсан. Тодруулбал, Олон улсын иргэний агаарын тээврийн байгууллага (ИАТА)-аас гишүүн байгууллагуудаа 2008 оны тавдугаар сарын 1 гэхэд электрон тийзийн систем хэрэгжүүлэхийг үүрэг болгосны дагуу 2007 оноос МИАТ компани ийм систем ашиглах болжээ. Үүний төлбөрт Хонконгод бүртгэлтэй нэгэн компанийн данс руу 2008 оны наймдугаар сард 300-гаад мянган ам.доллар МИАТ-аас шилжүүлж, улмаар манай арилжааны нэгэн банкаар дамжин Н.Гантөмөр, О.Тамир нарын данс руу орсон аж. Тэд өмнө нь шүүхээр шийтгүүлсэн дээрх хэрэгт холбогдож байсан юм.

Уг хэргийг ЗБГТГ-аас шалгаад нэр бүхий дөрвөн хүнийг гэм буруутайг нотлох баримт цуглуулан яллах дүгнэлт үйлдүүлэх саналаа прокурорын байгууллагад гаргасан аж. Гэвч тэдэнд холбогдох хэргийг прокурорын байгууллага хэрэгсэхгүй болгожээ. Улмаар Ч.Хоролсүрэн, Б.Эрдэнэбилэг нарыг хоригдож байсан анги руу нь буцаах шийдвэр гаргасан. Б.Эрдэнэбилэг хорих 409 дүгээр анги руу нь аваачсан бол Ч.Хоролсүрэн хорих 429 дүгээр ангийн хянагч нарын хамгаалалт дор Халдварт өвчин судлалын үндэсний төв (ХӨСҮТ)-д хэвтэн эмчлүүлж буй гэнэ.


 Г.РАВЖАА

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.