Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

ТҮЦ машины хураамж хувийн компанийн дансанд орж байгаа нь хууль зөрчсөн үйлдэл

Шинэчлэлийн Засгийн газрын хийж хэрэгжүүлж буй ажлаас иргэдэд хүрч, ам сайтай байгаа нь төрийн үйлчилгээний цахим систем буюу ТҮЦ машин. Гэвч энэ нь бас л АТГ-ын хараанд өртөж, хууль зөрчиж байсныг тус газрынхан тогтоожээ. Энэ талаар АТГ-ын албаны хүнээс тодрууллаа.

-Танайхаас ТҮЦ машины 1000 төгрөгийн хураамж хувийн компанийн дансанд орж байсныг тогтоожээ. Тэгэхээр хувийн компани нь төсөвт мөнгө төлдөггүй гэсэн үг үү?

-“Төрийн үйлчилгээний цахим машины 1000 төгрөгийн хураамж хувийн компанийн дансанд орж байна. Үнэт цаасны зардал төрөөс гардаг байхад яагаад хувийн компанид байна вэ” хэмээн иргэн Б.Энхбаяр твиттер хуудастаа мэдээлсний дагуу АТГ-аас шалгасан юм. Төслийг хэрэгжүүлэхдээ ашиглалт үйлчилгээ хариуцсан байгууллагын асуудлыг шийдвэрлээгүйгээс ТҮЦ машиныг нийлүүлсэн “Ньюсоник” болон “Аствишн” компанийн дансанд цахим машинаар үзүүлсэн үйлчилгээний төлбөр хураамж орж байсан. Дээрх компаниуд уг машины урсгал зардал болох есөн төрлийн зардалд мөнгийг зарцуулж байсан нь тогтоогдсон. Энэ тодорхой зохицуулалтгүй байдал нь төсвийн төвлөрөлт, зарцуулалтад тавих хяналтыг сулруулж, авлига үүсгэх шалтгаан болж болзошгүй байсан. Тиймээс бид энэ байдлыг арилгах талаар Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Ч.Сайханбилэгт санал хүргүүлээд байгаа.

Төрийн үйлчилгээний цахим машинтай холбоотой асуудлыг шийдвэрлэх Ажлын хэсгийн ажлыг эрчимжүүлж, ТҮЦ машины өмчлөл, ашиглалт үйлчилгээ хариуцсан байгууллагыг тодорхой болгох талаар ЗГХЭГ-ын даргад хүргүүлсэн саналдаа тусгасан. Үүнтэй холбоотойгоор хэн нэгэн хүнд эрүүгийн хэрэг үүсгэсэн зүйл одоогоор байхгүй.


 Г.ЦОЛМОН

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.