Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Аймгийн удирдлагуудтай цахим хурал хийлээ

 

Сар бүрийн эхний долоо хоногт зохион байгуулдаг “Аймгийн цахим хурал” өнөөдөр болж Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд дарга Ч.Сайнбилэг удирдан явууллаа. Засгийн газар Булган аймгийн Хутаг-Өндөр суманд хуралдаж, хөдөөгийн хөгжлийн бодлогыг хэлэлцэн шийдвэрлэлээ. “Сумын төвийн шинэчлэл” төсөлд 16 сумыг хамруулахаар Засгийн газар шийдвэрлэсэн. Дундговь аймгийн Гурвансайхан сумын шинэчлэлтэй газар дээр нь танилцсан. Эдний ажлын туршлага, шинэлэг зүйлээс санаа авч ажиллах нь зүйтэй. Энэ шинэчлэлд сумын иргэдийг оролцуулах, хяналт тавиулах, гудамж, зам талбай гаргах зориулалтаар иргэдийн хашааг нүүлгэн шилжүүлэхэд иргэдээс тодорхой хувийг гаргуулах зэргээр төр, хувийн хэвшил, иргэдийн оролцоог хангаж ажиллахыг Ч.Сайнбилэг дарга зөвлөлөө. 

Өвөлжилтийн бэлтгэлийг хангах зарим арга хэмжээний тухай Засгийн газрын тогтоол гарсан. Аймаг, нийслэл, сум дүүргийн Засаг дарга нар тогтоолын хэрэгжилтэд анхаарч ажиллахыг үүрэг болгов.  11 аймгийн төвд оношилгооны төв байгуулсан нь эхнээсээ үр дүнгээ өгч байна. Монгол Улсын Ерөнхий сайдын хөрөнгө оруулалтын багцын төсвөөс Архангай, Баян-Өлгий, Баянхонгор, Говь-Алтай, Завхан, Хөвсгөл, Увс, Хэнтий, Сүхбаатар, Дорноговь зэрэг аймгийн Нэгдсэн эмнэлгийн дэргэд Оношилгооны төв байгуулж, 20 гаруй нэр төрлийн аппарат, багаж тоног төхөөрөмжийг нийлүүлснээр энэ 3 сарын хугацаанд 85 мянга гаруй хүнд үйлчилж, зөвхөн эдгээр 11 аймгаас Улаанбаатар хотыг зорьж оношилгоо, эмчилгээ хийлгэх иргэдийн урсгалыг 25 хувиар бууруулсан байна. Эдгээр төвд дутуу болон шаардлагатай байгаа тоног төхөөрөмж, химийн урвалж бодисын зардлыг 2015 оны төсвийн төсөлд тусгуулах нь зүйтэй.

  Энэ 2014 онд Хөвсгөл, Өмнөговь, Сүхбаатар, Дорнод аймгийн төвийг нийслэл хоттой хатуу хучилттай автозамаар холбохоор ажиллаж байна. Өмнөговь, Сүхбаатарын замын ажлын гүйцэтгэл сайн байна. Хөвсгөл, Дорнод аймгууд анхаарч ажиллах шаардлагатайг Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд дарга Ч.Сайнбилэг хэллээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.          

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.