Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Канад хосыг тагнуул хийсэн хэргээр шалгаж байна

 БНХАУ-ын албаныхан Канадын иргэн эхнэр, нөхөр хоёрыг улсын нууцад нэвтэрч, батлан хамгаалах салбар болон үндэсний аюулгүй байдалтай холбоотой баримт сэлт хулгайлсан хэрэгт холбогдуулан шалгаж эхэлжээ. “Синьхуа” агентлагийн мэдээлснээр тэднийг Кевин Гаррат, Жулия Гаррат гэдэг юм байна. Хятадын зүүн хязгаарын хилийн хот болох Даньдун дахь Үндэсний аюулгүй байдлын албаныхан тэднийг шалгаж буй гэнэ.

Сэжигтнүүд 2008 оноос хойш тус хотод кафе ажиллуулсан аж. “Кафе нь Хойд Солонгосын хилээс хэдхэн метр зайд байдаг” гэж Канадын “Globe and Mail” сонинд бичжээ. Бээжин дэх Канадын ЭСЯ-наас “Тагнуулын хэрэгт сэжиглэгдсэн иргэдээ хамгаална” гэдгээ илэрхийлсэн байна. Харин Хятадын тал дэлгэрэнгүй мэдээлэл өгөхөөс татгалзжээ.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.