Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Оросын онц аюултай гэмт этгээд манай улсад нэвтрэхийг завджээ

 ОХУ-ын талаас нэг хүн явганаар улсын хил зөрчин манай улсын нутаг дэвсгэрт дөрвөн км-т нэвтэрсэн байсныг хилийн манааны үүрэг гүйцэтгэж байсан хилчид илрүүлэн саатуулжээ. Хилчид түүнийг заставтаа хуяглан хүргэж, тайлбар авахад ОХУ-ын Чита мужийн Кыра дүүргийн Билүүтэй тосгоны иргэн Владимир Алексеевич Соенин гэдэг хүн байжээ.

Тэрбээр дөрвөн удаа ял шийтгүүлсэн нэгэн бөгөөд эрэн сурвалжлагдаж байсан нь хоёр улсын хилийн албаныхны харилцан мэдээлэл солилцсоны дүнд тодорхой болсон гэнэ. В.А.Соенин нь нутагтаа онц хүнд гэмт хэрэг үйлдээд зугтаж явахдаа манай улсын хилээр нэвтэрсэн, онц аюултай гэмт хэрэгтэн байсныг ОХУ-ын талаас манай хилийн албаныханд мэдэгдсэн аж.



 Г.РАВЖАА

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.