Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Шинжааны үймээнд 37 иргэн амь үрэгдсэн гэв

 БНХАУ-ын Шинжаан-Уйгарын өөртөө засах оронд өнгөрсөн сарын 28-нд алан хядагчид цагдаагийн газар руу халдсанаас үүдэн нийтийг хамарсан үймээн самуун дэгдсэн. Энэ үеэр 100 гаруй хүн амь үрэгдсэн, тэдний олонх нь энгийн уйгар иргэд байсан гэж олон улсын хэвлэл мэдээллийн агентлагууд мэдээлж байв. Харин тус улсын мэдээллийн төв агентлаг “Синьхуа” уг үймээний үеэр хэчнээн хүн амь үрэгдсэн талаар анхны албан мэдээллийг дэлгэжээ.

Мэдээнд дурдсанаар хутга, алх зэрэг мэсээр зэвсэглэсэн 215 алан хядагч төрийн байгууллагууд болон цагдаагийн хэд хэдэн хэсэг рүү халдсан байна. Энэ үеэр алан хядагчид 37 энгийн иргэний аминд хүрсэн бол аюулгүйн албаныхан 59 этгээдийг хөнөөсөн гэнэ. Гэхдээ тэдний хэд нь хан, хэд нь уйгар угсаатан болохыг мэдээлсэнгүй. Хятадын тал болсон явдалд салан тусгаарлагч уйгарчуудыг буруутгаж буй бол Рамадан сар тэмдэглэхийг хориглосон эрх баригчдын шийдвэрийг эсэргүүцэн жагссан уйгар иргэдийн өөдөөс Хятадын албаныхан хүч хэрэглэсэн гэж Уйгар иргэдийн эрхийг хамгаалах байгууллага болон АНУ-д төвтэй Уйгарчуудын холбооноос мэдэгджээ.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.