Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

ГАРААГАА АМЖИЛТТАЙ ЭХЭЛЛЭЭ

Энэ сарын 2-14-нд Норвегийн хойт хязгаарын Тромсо хотод зохиогдож буй Дэлхийн Шатрын Олимпиадад манай гаригийн улс, орнуудын эрэгтэй 177, эмэгтэй 136 баг швейцарь оноолтын 11 тавилд өрсөлдөж эхлэв.

41 дэх удаагаа явагдаж байгаа энэ олимпиадад 385 их мастер бүхий олон цолтнуудтай Монголын багийн ширээний дарааллаар, ИМ Ц.Батчулуун (2513), ИМ Б.Хатанбаатар (2390), ОУМ Н.Баттулга (2411), ИМ Б.Гүндаваа (2501), ОУМ Г.Мөнхгал (2418) болон ОУМ Б.Мөнгөнтуул (2410), ИМ Т.Батчимэг (2346), ОУХМ Б.Баярмаа (2109), ЭФМ У.Лхамсүрэн (2125), ЭОУМ Б.Анхчимэг (2123) нар өрсөлдөнө.

Эхний тавилд манай эрэгтэй шатарчдын баг Саудын Арабын, эмэгтэйчүүдийнх Арабын Нэгдсэн Эмиратын багыг тус бүр 4:0 харьцаагаар ялжээ. Энэ тавилд манайхны ялалт байгуулсан өргүүдээс харьцангуй богино нэг өргийг сонирхоно уу.


  Манай сонины энэ дугаар хэвлэлтэд шилжих мөчид эхлэх хоёр дахь тавилд манай эрэгтэйчүүд (тэмцээний чансааны 59-д эрэмбэлэгдсэн) ба эмэгтэйчүүд (28) маань францsн (3) болон (20) багтай тус тус өрсөлдөх оноолт гарчээ.

 

Л.ТОГООХҮҮ

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.