Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Хүүхдүүдийг журамлажээ

 Сүхбаатар дүүргийн цагдаагийн I хэлтсээс олон нийтийн газарт гарч буй гэмт хэргийг таслан зогсоох, урьдчилан сэргийлэхээр дүүргийн 1-9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт “Журам” тусгай ажиллагаа явуулжээ.

Ажиллагааг өнгөрсөн сарын 31-нээс энэ сарын 1 хүртэл явуулахдаа гар дээрээс бохь, тамхи ширхэглэн зарж, цагдаагийн алба хаагчийн шаардлагыг биелүүлдэггүй зургаан хүүхдийг журамлажээ. Үүний дөрөв нь насанд хүрээгүй байсан тул асран хамгаалагчид нь хүлээлгэн өгч, насанд хүрсэн хоёрыг нь албадан саатуулсан аж.

Мөн VI, VIII хороонд архидан согтуурч, танхайрсан, орон гэргүй дөрвөн хүнийг эрүүлжүүлэх байранд, биеэ үнэлдэг зургаан хүнийг саатуулжээ. Мөн архи согтууруулах ундаагаар үйлчилдэг 26 ресторан, караоке, цэнгээний газрын үйл ажиллагааг зогсоосон байна.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.