Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

ХАЧИРТАЙ БИН

ХАЧИРТАЙ БИН

Мексик үндэстний хоол болох тако хийхэд хялбарын дээр амттай. Тэгвэл таког баяжуулан бэлтгэх аятайхан арга байна. Юуны өмнө зурагт заасны дагуу бингээ бэлтгээд, чанаж, хэрчсэн тахианы мах, эрдэнэ шиш, жижиглэн үрсэн, эсвэл хэрчсэн төрөл бүрийн ногоог дотор нь орооно. Үүнийгээ зуухны зориулалтай саванд хийгээд жижиглэн үрсэн бяслагаар бүрнэ. Үүнийгээ 150 хэмд халаасан шарах шүүгээнд 10 минут болгоно. Эсвэл богино долгионы шарах шүүгээнд таван минут байлгахад бяслаг нуугиад тасархай болно.

БЯСЛАГТАЙ ШАРСАН ТАЛХ

Сэндвичний талхны захыг аваад зурагт заасны дагуу дээр нь хавтсан бяслаг тавиарай. Үүнийгээ ороогоод, сайтар хутгасан өндгөнд дүрнэ. Тэгээд талхын үйрмэгт өнхрүүлээд бага зэрэг тосонд хуушуур хайрах аргаар хоёр талаас нь шараарай. Төрөл бүрийн халуун болон хүйтэн сүмсэнд дүрж идвэл амттай. Шөлтэй хоолонд ч догь хачир болно

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.