Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

БНХАУ-ыг тагнуулын хэрэгт “сэжиглэв”

Канадын төрийн мэдлийн Үндэсний судалгааны төв болон Батлан хамгаалахын судалгаа, хөгжлийн агентлагийн компьютеруудад Хятадын хакерууд нэвтэрч байсан гэж Канадын Сангийн яам мэдээлэв. Уг мэдээллийг Канадын Тагнуулын албаныхан мөн баталсан бөгөөд ажиллагааг гардан гүйцэтгэгч нь Хятадын эрх баригчдаас тусгай даалгавар авсан, сайтар бэлтгэгдсэн “жүжигчин” байсан гэнэ. Үндэсний судалгааны төв нь зах зээлд нэвтрүүлж болох шинэ технологийг туршиж, судалдаг, Канадын төрийн мэдлийн хамгийн том байгууллага аж.

Харин Батлан хамгаалахын судалгаа, хөгжлийн агентлаг нь тус улсын Үндэсний батлан хамгаалах яамны харьяа, цэргийнхэн бус зөвхөн шинжлэх ухаан, технологийн салбарынхан ажилладаг журамтай, Канадын Зэвсэгт хүчинд шинэ техник, технологи нэвтрүүлдэг байгуулага гэнэ. Оттава хот дахь БНХАУ-ын ЭСЯнаас энэ мэдээллийг “Үндэслэлгүй гүтгэлэг” хэмээгээд “Цахим ертөнцийг аюулгүй, нээлттэй байлгахын тулд Канадын талтай хамтран ажиллахад бэлэн” гэсэн байна. Гэхдээ Канадын парламент дахь Санхүү, эдийн засгийн байнгын хорооны мэдэгдэлд дурдсанаар талууд энэ талаар илэн далангүй ярилцсан аж.

Тус улсын Гадаад хэргийн сайд Жон Бэрд Ази дахь айлчлалынхаа хүрээнд мягмар гаригт Хятадад айлчлахдаа тус улсын Гадаад хэргийн сайд Ван Итэй уулзсан юм. Тэр үеэр талуудын дунд дээрх хэрэгтэй холбоотой яриа болсон ч чухам ямархуу тохиролцоонд хүрсэн талаар Хятад, Канадын аль аль нь мэдээлэл өгөхөөс татгалзжээ.



 Г.ЛХАГВА

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.