Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Монгол, Хятадын худалдаа, эдийн засгийг хөгжүүлэх дунд хугацааны хөтөлбөр байгуулна

 Монгол Улсын Шадар сайд Д.Тэрбишдагва БНХАУ-ын Худалдааны яамны Азийн газрын дэд захирал, Засгийн газар хоорондын комисс (ЗГХК)-ын Ажлын хэсгийн Хятадын талын дарга Сун Яомин тэргүүтэй төлөөлөгчдийг өчигдөр хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд Монгол Хятадын ЗГХК-ын Монголын хэсгийн дарга, Шадар сайд хоёр орны худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд олон жил хувь нэмрээ оруулж, Монгол Улсын талаар өргөн мэдлэгтэй явдагт талархал илэрхийлсэн.

Мөн хоёр улсын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг хөгжүүлэх дунд хугацааны хөтөлбөр байгуулахад идэвхтэй ажиллаж, ирэх сард болох өндөр дээд түвшний айлчлалаар эцэслэн байгуулахаар тохиролцсонд талархаж, энэ баримт бичиг нь эдийн засгийн харилцааг өргөжүүлэхэд чухал үүрэгтэй гэдгийг онцолсон. Хятадын шинэ удирдагч Си Зиньпиний айлчлалын өмнө цаг зав гарган, хүлээн авч уулзсанд ноён Сун Яомин талархал илэрхийлээд, Шадар сайдад Хятадын төрийн зөвлөлийн гишүүн Ян Жечиний мэндчилгээг уламжлав.

Мөн Хятадын талаас уул уурхай, дэд бүтцийн салбарт нэр төртэй компаниудаа оруулж, томоохон төсөлд хамтарч оролцоход дэмжлэг үзүүлэхийн зэрэгцээ “Тавантолгой”, “Оюутолгой” төсөлд оролцох сонирхолтой байгаагаа илэрхийлсэн.

Дашрамд сонирхуулахад, өнгөрсөн оны сүүлчээр худалдааны хэмжээ 5.96 тэрбум ам.долларт хүрсэн аж.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.