Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Ерөнхий сайдын зөвлөх Л.Гансүхийг баривчилсан уу

 Ерөнхий сайдын зөвлөх Л.Гансүхийг гурван хүний хамт АТГ-аас уржигдар шөнө баривчилсан гэх мэдээлэл зарим сайтад тархлаа. Тэрбээр Засгийн газраас хэрэгжүүлж буй “Нүүрс” хөтөлбөрийг өнгөрсөн жил хариуцан ажилласан юм. Ингэхдээ 3.6 тэрбум төгрөг идсэн байж болзошгүй гэх үндэслэлээр түүнийг буруутгаж байгаа гэнэ.

Ерөнхий сайдын зөвлөхийн хамт энэ хөтөлбөрт ямар ч хамааралгүй гурван залууг хорьсон гэх мэдээлэл ч тархаад байна. Л.Гансүхийг баривчилсан, эсэхийг ШШГЕГ-аас тодруулахад “Цагдан хорих 461 дүгээр ангид Л.Гансүхийг хориогүй. Энэ талаар мэдээлэл ирээгүй” гэв. АТГ-ын Мөрдөн байцаах албаны дарга Э.Амарбатаас мөн тодруулахыг хүссэн ч, холбогдох боломжгүй байлаа.


 Б.БЯМБАСҮРЭН

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.