Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

БАНКУУДЫН БОНДЫН ХҮҮГИЙН ОРЛОГЫН ТАТВАРЫГ 10 ХУВЬ БОЛГОНО

Монголын эдийн засгийн бүх салбарт хямралын шинж тэмдэг ажиглагдаж буй. Гэхдээ арилжааны банкуудын өөрийн хөрөнгө нэмэгдэж, ашигтай ажилласан гэж байгаа. Үүнийг Сангийн сайдаас авахуулаад салбарын зарим мэргэжилтэн “Түүхэндээ байгааг үй өндөр ашигтай ажилласан” хэмээн баталсан. Тэгвэл “ЭЗЭН-100”- гийн хүрээнд Монголын банкуудын холбоо (МБХ)-ноос Засгийн газарт хэд хэдэн санал тавьсны нэг нь өдгөө УИХ-д анхны хэлэлцүүлгийн шатанд буй Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл. Уг нь МБХ-ноос тодорхой долоон санал тавьсан юм билээ. Гэхдээ саналуудаас шийдвэр гаргах түвшинд ажил хэрэг болохуйцаар дэмжигдсэн нь л энэ. Тодруулбал, эл төслийн хүрээнд арилжааны банкуудын бондын хүүгийн орлогын татварыг 10 хувь болгохоор байгаа юм.

Арилжааны банкууд гадаадын хөрөнгийн зах зээлээс эх үүсвэр татахад хөрөнгө оруулагч, зээлд үүлэгчийн зүгээс хүүгийн орлогодоо ямар нэг татварыг Монгол Улсад суутгуулахгүй байхыг шаарддаг. Үүнээс үүдэн манай банкууд өөрийн зардлыг нэмэгдүүлэн тооцсоноор өртөг нь өсдөг. Хамгийн гол нь банкууд энэхүү зардлаа бизнес эрхлэгчдийн зээлийн хүүг нэмэгдүүлэн шингээж байгаа нь баялаг бүтээгчдэд дарамт болж буй. Нөгөө талаас “Аж ахуйн нэгж үүдийг баялаг бүтээж эхлээгүй байхад нь татвараар дарамталж болохгүй. Хүчин төгөлдөр мөрдөж буй Татварын хуулиар Засгийн газар, Хөгжлийн банкнаас гаргасан бондын хүүгийн орлогод татвар төлдөггүй. Харин арилжааны банкууд 20 хувийн татвар төлдөг. Энэ нь Үндсэн хуулийн үзэл санаатай зөрчилдөж байгаа хэрэг юм. Өөрөөр хэлбэл, засаг төр нь татвар төлдөггүй, хувийн хэвшлийнхэн нь өндөр татвар төлж байгаа нь зөрчил үүсгэж байна” гэж МБХ-ны ерөнхийлөгч М.Болд тайлбарласан. Үүнтэй холбоотойгоор МБХ-ноос анх арилжааны банкны гадаад, дотоодын хөрөнгийн биржид гаргасан бондын хүүгийн орлогын татварыг тэглэх хүсэлт тавьсан аж. Үүнийг нь Засгийн газраас судлаад банкууд ашгаа зээлийн хүү нэрээр татваргүйгээр гадагш шилжүүлэх эрсдэл бий болно гэж үзээд, гадаад, дотоод гэж ялгалгүй хөрөнгийн биржид гаргасан бондын хүүгийн орлогод 20 хувиар татвар ногдуулдаг байсныг 50 хувиар бууруулахаар УИХ-д оруулж ирсэн нь энэ аж. Ийн тогтоохдоо давхар татварын гэрээтэй улс орнуудын жишгээр 10 хувь байх нь тохиромжтой гэж шийдсэн болохыг Сангийн сайд тайлбарласан.

Монголбанкнаас мэдээлснээр банк хооронд зээл авсан болон олон улсын хөрөнгийн биржид бонд гаргасан нийт дүн 1.1 тэрбум ам.доллар аж. ХААН, “Хас”, “Голомт”, “Худалдаа хөгжлийн банк” гадаадад бонд гаргасан. Юутай ч Төсвийн байнгын хороогоор энэхүү төслийн анхны хэлэлц үүлгийг хийн дэмжиж, бүр ганцхан шатаар оруулж батлах горимын санал гаргачихсан яваа. Өөрөөр хэлбэл, намрын ээлжит, эсвэл ээлжит бус чуулганы эхэнд хэлэлцэн алх цохиход хууль болон батлагдана. Ингэснээр аж ахуйн нэгжүүдэд ирэх хүүгийн дарамт бага боловч буурахын зэрэгцээ хөрөнгө оруулагчдыг урамшуулж, сонирхлыг нь татах орчин бүрдэнэ гэж найдаж байна. Энэ тухайд хэлэлцүүлгийн үеэр МБХ-ны ерөнхийлөгч М.Болд “Зээлийн хүүг бууруулах нэг гарц нь гадаадад бонд гаргах замаар авч байгаа зээлийн хүүнд ногдуулж буй 20 хувийн татварыг тэглэх явдал. Ингэвэл зээлийн хүүг хоёр хувиар бууруулж болно гэж тооцсон. Гэхдээ зөвхөн бондын эх үүсвэрээр олгох зээлийн хүүг ингэж багасгах боломжтой. Жишээ нь, одоо 100 сая ам.долларын бондыг 8.5 хувийн хүүтэй гаргаж байгаа. Үүн дээр 20 хувийн татварын зардлаа шингээхээр хүү нь 10.6 хувь болчихож байгаа юм. Тэгэхээр 20 хувийн татварыг тэглэвэл зээлийн хүүг 8.5 хувьд барих боломжтой. 10 хувь болговол хүү 0.9 хувиар буурна” гэж байсан. Өөрөөр хэлбэл, 100 сая ам.доллараас хоёр сая ам.доллар зээлдэгчид хөнгөлөлт болж очих юм байна. Гэхдээ “ЭЗЭН-100”-гийн хүрээнд энэ мэтээр татвараас хөнгөлж, чөлөөлөх агуулга бүхий төсөл УИХд орж ирээд хууль болж байгаа нь анхны тохиолдол биш.

Жижиг, дунд үйлдвэрийн үйлдвэрлэлийн зориулалтаар импортолж буй тоног төхөөр өмж, сэлбэг хэрэгслийг Гаалийн болон НӨАТ-аас чөлөөлснөөс гадна томоохон аж ахуйн нэгжүүдийн импортолж буй зарим бараанд ногдуулсан татвараа төлөхөд нь цаг хугацааны хувьд харж үзэхээр болсон. Энэ мэтчилэн дурдаад байвал шинэчлэлийн Засгийн газрын эдийн засгийг эрчимжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөний хүрээнд зөвхөн татварын хөнгөлөлт, чөлөөлөлттэй холбоотой 10 орчим хуулийн төсөл парламентаар эргэлдэж байна. Татварын хувь хэмжээг бууруулснаар зөвхөн эл төслийн тухайд гэхэд л 1.4 тэрбум төгрөгийн орлого улсын төсөвт орохгүй. Хэдийгээр үүнийг Сангийн сайд Ч.Улаан “Төсөвт шууд том нөлөө гарахгүй гэж бодож байна” хэмээн тайлбарласан ч дээр дурдсан татвартай холбоотой төслүүдийн ихэнх нь төсвийн орлогоос энэ байтугай хумсалж буй. Тэгсэн хэрнээ бид зардлаа зэрэгцүүлж бууруулаагүй. Үр дагавар нь ч ямар нэг хэмжээгээр харагдаж байна. Тухайлбал, Сангийн яамнаас зарласан Монгол Улсын 2014 оны нэгдсэн төсвийн эхний хагас жилийн гүйцэтгэлээр 240.6 тэрбум төгрөгийн алдагдалтай гарчээ. Тодруулбал, нэгдсэн төсвийн тэнцвэрж үүлсэн нийт тэнцэл 240.6 тэрбум төгрөгийн алдагдалтай гарсан нь төлөвлөсөн хэмжээний 26.6 хувьтай тэнцэж байгаа аж. Энэ бол зарлага нь орлогоосоо 3.6 пунктээр илүү байна гэсэн үг. Орлого нь багтаж ядсандаа хөнгөлж, чөлөөлөөгүйгээс хойно татварын элдэв хөнгөлөлт, чөлөөлөлтийн үр шимийг зорилтот хэсэг нь амсах нь хамгийн чухал. Цөөн тооны хэдхэн аж ахуйн нэгжийн хязгаарлагдмал хүрээнд дээрх бодлого үйлчлэх нь дэндүү хайран. Нөгөө талаас орлогын бууралтаас хоцроолг үй зардлаа танаж, бүсээ чангалах шаардлага зүй ёсоор тулгарч байна.


 Б.НОМИН

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.