Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Сурагч охиныг хэрцгийгээр хөнөөсөн хэрэгтнийг илрүүлжээ

Хөвсгөл аймгийн Мөрөн сумын гуравдугаар багт оршин суудаг найман настай Р.М охины амийг хэрцгийгээр хөнөөсөн хэрэг энэ сарын 3-нд гарсан. ЦЕГ-ын даргын тушаалаар томи логдсон Ажлын хэсгийн ажилтнууд уйгагүй хөөцөлдсөний дүнд гэмт этгээд хэн болохыг тогтоон, саатуулсан талаар орон нутгийн эх сурвалжууд мэдээллээ.

Түүнийг хэн ч харсан гэмт хэрэг үйлдэхээргүй ноомой, даруу залуу гэдгийг албан бус эх сурвалжууд өгүүлсэн юм. Тус аймгийн хууль хяналтын байгуул лагын ажилтнуудаас энэ талаар тодруулахад “Ерөн хийдөө чигийг нь гаргаж, сэжигтнийг саатуулсан. 28- 29 настай Улаанбаатар-Хөвсгөлийн хооронд явдаг М гэдэг залууг энэ хэрэгт сэжигтнээр тооцон, цагдан хорьсон.

Хэргийг ганцаараа үйлдсэн гэж сэжигтэн тайлбарлаж байгаа” гэв. Өөр нэгэн эх сурвалжийн мэдээлснээр сэжигтэн М Баянгол дүүрэгт найман настай охиныг хүчирхийлсэн хэрэгт бас сэжиглэгдэж буй гэнэ.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.