Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Япон, Монголын найрамдлын бүлгийн дарга С.Эда бараалхлаа

 Япон улсад ажлын айлчлал хийж буй Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид тус улсын Парламентын Зөвлөхүүдийн танхим дахь Япон, Монголын найрамдлын бүлгийн дарга С.Эда бараалхлаа.

Ноён С.Эда Парламент хоорондын харилцааг хөгжүүлэх чиглэлд үргэлжлүүлэн хамтран ажиллахын зэрэгцээ хоёр улсын хооронд эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр байгуулах хэлэлцээ зарчмын тохиролцоонд хүрсэн нь хоёр улсын харилцаанд чухал ач холбогдолтойг онцоллоо. Ингэхдээ хэлэлцээрийг батлахад Японы Парламентын зүгээс бүх талаар дэмжлэг үзүүлж ажиллана гэдгээ илэрхийлэв. Богино хугацаанд шахуу хөтөлбөртэй хийж буй айлчлалын дараагийн уулзалт нь Шизүока мужийн захирагч Х.Кавакацү Монгол Улсын Ерөнхийлөгчид бараалхсан явдал.

Манай улсын орон нутагтай шууд харилцаатай тус мужид боловсруулах үйлдвэр олон байдаг тул сүүлийн жилүүдэд эдийн засгийн чиглэлээр хамтын ажиллагаа өрг өжиж байгаа. Уулзалтын үеэр манай улсын нүүрсний салбарт боловсон хүчин, инженерүүдийг бэлтгэх болон Шизүока муж төдийгүй Японы бусад мужийн захирагч нарыг манай аймгуудын удирдлагуудтай шууд холбож өгөх боломжтой талаар ярилцлаа. Мөн Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид Японы Ардын дипломатын нийгэмлэгийн дэд ерөнхийлөгч бөгөөд Япон, Монголын соёл, эдийн засгийн хорооны дарга Ито Наохико бараалхсан. Тус нийгэмлэг нь хоёр талын болон бүс нутгийн хэмжээнд эдийн засгийн хамтын ажиллагаа хөгжүүлэх чиглэлээр судалгаа хийх, сургалт зохион байгуулах, тухайн улс орны төр, засгийн болон хувийн хэвшлийн төлөөлөлтэй уулзаж, эдийн засаг, соёлын харилцаа, хамтын ажиллагааны асуудлаар санал солилцох зэрэг үйл ажиллагаа явуулдаг.

Уулзалтын үеэр Ерөнхийлөгч эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр байгуулах хэлэлцээ зарчмын тохиролцоонд хүрч өргөн боломж нээгдэж байгаа энэ үед боломжийг бүрэн дүүрэн ашиглахын тулд хоёр улсын иргэдэд мэдээлэл, сурталчилгаа хийх ажил нэн чухал байгааг онцоллоо. Мөн “Хамтарч судалъя, бүтээе, зах зээлд гаръя” гэсэн саналын хүрээнд тус нийгэмлэгтэй хамтран ажиллана гэж найдаж байгаагаа илэрхийллээ. Дараа нь “Никкэй” сонины ерөнхийлөгч Ц.Кита бараалхсан. Тус сониноос жил бүр зохион байгуулдаг “Азийн ирээдүй” хуралд Ерөнхийлөгчийг урив. Энэ хуралд Азийн улс орнуудын төр, засгийн тэргүүн нар, нэр хүнд бүхий улс төр, нийгмийн зүтгэлтнүүд, эрдэмтэн судлаачид, ОУВС зэрэг олон улсад нэр хүнд бүхий байгууллагуудын удирдлага оролцдог уламжлалтай. Энэ үеэр Ерөнхийлөгч “Никкэй” сонинд ярилцлага өгөв. Ингэснээр Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн Япон улсад хийсэн айлчлал албан ёсоор өндөрлөлөө.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.