Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Хүүхэд зодсон багшид тэнсэн харгалзах ял оногдуулав

 Орхон аймгийн Баян-Өндөр сумын Оюут багт байрлалтай “Энэрэл” асрамжийн төвийн нийгмийн ажилтан Ц.Энхтуяад эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн талаар бид өмнө нь мэдээлсэн. Уг хэргийг Сум дундын 14 дүгээр шүүх саяхан хэлэлцсэн байна. Тус асрамжийн төвийн хүүхдүүдийг зодож буй Ц.Энхтуяагийн бичлэг олон нийтийн хэрэгслээр цацагдсан билээ.

Тус аймгийн цагдаагийн газрын ажилтнууд бичлэгийг шалгаад өнгөрсөн гуравдугаар сарын 8-нд бүтэн өнчин, 15 настай О.Бямбадоржийг “цэвэрлэгээ хийсэнгүй” хэмээн зодсон болохыг тогтоосон байна. Энэ хэрэгт Орхон аймгийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлээд байсан юм.

Шүүхээс хянан хэлэлцээд Ц.Энхтуяаг Бусдыг үл хүндэтгэн, ялимгүй зүйлээр шалтаглан танхайрсан гэм буруутайд тооцон, нэг жилийн хорих ял ногдуулж, хорих ялыг тэнсэж хянан харгалзахаар шийдвэрлэжээ.



 Б.ТӨГӨЛ

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.