Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Хүүхдийн баяраар амьтны хүрээлэн нээгдэнэ

Хүүхдүүдэд зориулсан зоопарк Монголд нээгдэх гэнэ. Монгол орны өнцөг булан бүрт амьдардаг 50 төрлийн 100 амьтнаас бүрдсэн эл “үзэсгэлэн” Төв цэнгэлдэх хүрээлэн дэх бэйсболын талбайд нээгдэх бөгөөд ирэх сарын 1, 2-нд л үзэгчдийг хүлээн авах аж. Дэлхийн байгаль хамгаалах сангаас 2010 оныг “Биологийн олон янз байдлын жил” болгосонтой холбогдуулан нийслэлийн Мал эмнэлгийн газар болон “Эдмакс” компаниас хамтран байгуулсан эл зоопаркт хөгжөөнт тоглоом, циркийн үзүүлбэр зэрэг хүүхдийн баярт зориулсан хөтөлбөр бий. 1000-2000 төгрөгийн үнэтэй тасалбар бүхий эл зоопаркт өөрийн тэжээдэг амьтныг авчирч, эмчийн үзлэгт үнэ төлбөргүй хамруулах боломжтой юм байна.

Т.НЯМ

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.