Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Хэвлэлийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг өргөн барилаа

УИХ-ын гишүүн М.Батчимэг, С.Дэмбэрэл нар Хэвлэлийн эрх чөлөөний тухай хуулийн төсөл санаачилснаа УИХ-ын дарга З.Энхболдод өргөн барилаа. Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийг 1998 онд баталж, чөлөөт хэвлэлийн эрх зүйн суурь харилцааг зохицуулах алхмыг хийсэн. “Гэвч сүүлийн жилүүдэд хэвлэл мэдээллийн тоо, цар хүрээ, нэр төрөл нэмэгдэж, хууль эрх зүйн нарийн зохицуулалт шаардахын зэрэгцээ хараат бус байдал нь алдагдаж, чөлөөт хэвлэл, мэргэжлийн сэтгүүл зүйн орон зай хумигдах эрсдэл нэмэгдэж байна” хэмээн хууль санаачлагчид танилцуулсан юм. Тиймээс ч Үндсэн хуулиар тунхагласан мэдээлэл авах, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, хэвлэн нийтлэх эрх чөлөөг хангах, хараат бус, хариуцлагатай, мэргэжлийн чөлөөт сэтгүүл зүйн хөгжлийг дэмжих зорилгоор энэхүү төслийг боловсруулсан гэж байлаа.

Мөн энэ өдөр Хууль зүйн сайд Х.Тэмүүжин Хүчээр алга болгохоос бүх хүнийг хамгаалах тухай олон улсын конвенц болон “Эрүүдэн шүүх болон бусад хэлбэрээр хэрцгий, хүнлэг бусаар буюу хүний нэр төрийг доромжлон харьцаж, шийтгэхийн эсрэг НҮБ-ын конвенцийн нэмэлт протоколыг соёрхон батлах төсл үүдийг өргөн мэдүүлсэн юм. Түүнчлэн Ерөнхийлөгчийн санаачилсан Нийтийн сонсголын тухай хуулийн төслийг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан, Ерөнхийлөгчийн Хүний эрх, хуулийн бодлогын зөвлөх Ч.Өнөрбаяр нар УИХ-ын даргад өргөн барив. Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан “Энэ нь төрийн бодлого шийдвэрийг боловсруулах, батлах, хэрэгжүүлэхэд олон нийтийн оролцоог хангах тухай анхны хууль” хэмээн онцолсон юм.



 Б.УРАН

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.