Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Свердловск мужийн Амбан захирагч бизнесмэнүүдээ дагуулж ирэв

Тэргүүн шадар сайд, Монгол, Оросын Засгийн газар хоорондын комиссын Монголын хэсгийн дарга Н.Алтанхуягийн урилгаар ОХУ-ын Свердловск мужийн Амбан захирагч А.С.Мишарин өчигдөр манай оронд ирэв. Тус мужийн ХАА-н сайд, Гадаад эдийн засаг, олон улсын харилцааны сайд, мужийн Засгийн газрын орлогч бөгөөд Шинж лэх ухаан, үйлдвэрийн сайд, Уралын их сургуулийн захирал зэрэг албаны хүмүүс, хүнс, ХАА, МАА, хүнд машин механизм, уул уурхай, боловсрол, шинжлэх ухаан, барилга, эрчим хүч, банк, аялал жуулчлалын салбарын төлөөлөл түүнийг дагалджээ. Эдгээр төлөөлөгч өнөөдөр Монголын бизнес эрхлэгчид, холбогдох яамдын ажилтнуудтай нэгдсэн уулзалт хийнэ. Амбан захирагч А.С.Мишарин мужийнхаа эдийн засгийн байдлын талаар уулзалтад оролцогчдод дэлгэрэнгүй танилцуулна. Мөн “Алтанбулаг” чөлөөт
бүсийн талаар ерөнхий менежер Эрдэнэ бат мэдээлэл хийх аж. Дараа нь уул уурхай, эрчим хүч, хүнс, ХАА, шинжлэх ухаан, боловсролын чиглэлээр салбар хуралдаан болох юм байна. Свердловск муж нь уул уурхайн салбарын хөгжлөөр ОХУ-таа тэргүүлдэг, энэ чиглэлээр манайд олон боловсон хүчин бэлтгэж өгсөн юм.
А.С.Мишарины айлчлал 25-нд дуусах бөгөөд энэ хугацаанд Монгол Улсын Ерөнхийлөгч,
УИХ-ын дэд дарга, Тэргүүн шадар сайдтай уулзана.

Р.ЖАРГАЛАНТ

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.