Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

ДАХИН ХОЁР ХОТЫГ БОСОГЧДООС ЧӨЛӨӨЛӨВ

Бүтэн гурван сар босогчдод шахагдан, нутгийн зүүн хэсгийг хяналтаасаа алдаад байсан Украины Зэвсэгт хүчин холбоотны засаглалыг дэмжигчдийн гол түшиц газар Славянск, Краматорск хотыг өнгөрсөн бямба гаригт буцаан эзэлсэн. Харин өчигдөр Дружковка, Артёмовск хотын захиргааны байрны орой дээр мандаж байсан ОХУ-ын далбааг Украины цэнхэр, шар алагласан төрийн далбаагаар сольсон тухай тус улсын Ерөнхийл өгчийн Тамгын газрын цахим хуудсанд мэдээлжээ. Хэдийгээр Славянск хот шиг стратегийн онц ач холбогдолтой биш ч Донецк мужийн эдгээр хотыг хяналтдаа авсан нь Украины эрх баригчдын хувьд чухал алхам юм.

Уг мэдээлэл цацагдахтай хамт Донецк мужийн төвд хэдэн мянган хүн босогчдын тунхагласан Донецкийн Бүгд найрамдах улс, ОХУ-ын далбааг барин жагссан байна. Тэд Украины Засгийн газрыг иргэдийнхээ эсрэг хүч хэрэглэснийг эсэргүүцээд, холбооны засаглалыг дэмжсэнийх нь төлөө иргэдээ алан хядагч хэмээж, талцуулсанд дургүйцэж буйгаа илэрхийлжээ. Мөн ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путинээс тусламж хүссэн байна. Шинэ эрх баригчдаа хүлээн зөвшөөрөхөөс татгалзан, зэвсэг барин боссон зүүн Украины орос иргэд хэдийгээр Зэвсэгт хүчнийхэнд шахагдан ухраад буй ч Донецк, Луганск мужийн стратегийн гол бүс нутгуудыг эзэлсэн хэвээр байгаа. Тэд дахин хүчээ нэгтгэж, зэр зэвсэг олж авахын тулд Донецкийн шоронгууд руу дайрсан мэдээ байна.


Г.ЛХАГВА

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.