Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Г.Сарангэрэлийг цагдан хорив

 Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны I шүүхэд өчигдөр хэлэлцэх байсан хоёр ч хурал хойшиллоо. Хуурамч бичиг баримт бүрд үүлсэн, бусдыг залилан мэхэлсэн “Ноёд” группийн ерөнхийлөгч Г.Буяндорж нарын зургаан хүнд холбогдох хэргийн шүүгдэгч Хурцаагийн өмгөөлөгч Батбаяр хуралд ирсэнгүй. Мөн шүүгдэгч Батбулган өмгөөлөгч авах хүсэлт гаргажээ. Хүсэлтийг харгалзан үзээд шүүх хурлыг энэ сарын 17-ныг хүртэл хойшлууллаа.

Хууль зүйн сайд Х.Тэмүүжинтэй нэр холбогдон, олон нийтэд зөрүүтэй мэдээлэл хийсэн шүүгдэгч Г.Сарангэрэлийн өмгөөл өгч Баасандорж, Батбаяр нар шүүх бүрэлдэхүүн, даргалагчаас татгалзсан, шинэ өмгөөлөгч А.Туул “Хэргийн материалтай танилцах хугацаа гаргаж өгнө үү” гэсэн хүсэлт гаргасныг харгалзан үзээд шүүх хурлыг хойшлуулж энэ сарын 16-нд товлолоо.

Г.Сарангэрэл нарын таван хүн хар тамхи хэрэглэсэн, хадгалсан, борлуулсан хэргээр шүүгдэгчээр татагдсан. Шүүх бүрэлдэхүүн шүүгдэгч Г.Сарангэрэлд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авахаар шийдвэрлэв.


Б.ТӨГӨЛДӨР

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.