Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

ДАШТ-ий цэнгэлдэх хүрээлэнг албан ёсоор нээлээ

Өмнөд Африкийн Бүгд Найрамдах Улсын Ерөнхийлөгч Жейкоб Зума дэлхийн хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн болох “Соккер-сити” (Хөлбөмбөгийн хот) гол цэнгэлдэх хүрээлэнг баяр ёслолын байдалтайгаар албан ёсоор нээжээ. Энэхүү цэнгэлдэх хүрээлэн Африкийн хамгийн олон хүний багтаамжтай (94 мянга 700 мянган хүний суудалтай), орчин үеийн ордон болохоос гадна түүхэнд анх удаа Африк тивд болж буй дэлхийн хөл бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээний “нийслэл” гэдгээрээ онцлог юм байна. “Соккер сити”-г барьж байгуулсан Йоханнесбургийн Соуэтто дүүрэгт африкчууд голдуу оршин суудаг уламжлалтай юм
байна. ӨАБНУ-ын хүн амын дийлэнх болдог хар арьстнуудын хувьд нэг номерын спорт нь хөлбөмбөг юм. Цэнгэлдэх хүрээлэн Африкийн хулуу буюу калебаса, түүгээр хийсэн сав суулганы хэлбэртэй бөгөөд энэхүү сав Өмнөд Африкийн уламжлалт зочломтгой зангийн
бэлгэдэл болдог байна. Цэнгэлдэх хүрээлэнгийн хажууханд Өмнөд Африкийн хөлбөмбөгийн холбооны ордон байх бөгөөд нөгөө талд нь 100-гаад метрийн зайтай газарт
дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг дамжуулах телевизийн төв байрлаж буй ажээ.

 

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.