Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

“Ховд” их сургуулийн хохирол 5-10 сая төгрөгт хүрч магадгүй

 Ховд аймгийн “Ховд” их сургуулийн II байранд өнгөрсөн баасан гаригийн 03.40 цагт зүсээ хувиргасан этгээд нэвтэрч, бензин цацан гал тавьсан тухай бид өмнөх дугаартаа мэдээлсэн. Азаар гал газар авалг үй, унтарсан болохоор хохирлын хэмжээ бага байгаа гэнэ. Аймгийн Цагдаагийн газрынхан эд мөрийн баримт устахаас сэргийлж, хохирлын хэмжээг тогтоох ажлаа эхлээгүй байна. Барагцаагаар 5-10 сая төгрөгийн хохирол учирсан байж болзошгүй аж.

Албаны бус эх сурвалжийн мэдээлснээр сургуулийн захиралд өшөөтэй хүн үүнийг үйлдсэн байж магадгүй гэнэ. Учир нь тус сургуулийнхан интернэтийнхээ сүлжээг солиод удаагүй байсан, хэрэгтэн ч сүлжээний утасны ил гарсан хэсгүүдийг тасалж, гал тавихдаа өөр зүйлд гар хүрээгүй байсан аж. Цагдаагийн газар хэрэгтнийг илрүүлэхээр ажиллаж байгаа ч олоогүй байна. Хэрэгтэн бүх зүйлийг эртнээс төлөвлөсөн нь сургуульд нэвтэрсэн байдал болон камеруудыг унтрааснаас харагдаж байгаа юм.



Э.ЦЭЦЭГ

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.