Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Ерөнхий сайд Н.Алтанхуяг аймгийн удирдлагуудтай цахим хурал хийлээ

 Үндэсний их баяр наадмын амралтын өдрийг тав болгоё гэж Засгийн газраас УИХ-д хууль өргөн барьсан, дэмжлээ .  Зуны дэлгэр цагт баяр наадмаа өргөн дэлгэр тэмдэглэдэг, бусад өдрүүдэд нь ажлаа хариуцлагатай хийх учиртай. Ирэх жилээс наадмын тав хоногийн хөтөлбөр гарна. Адууны соёл, монгол залуучуудын ид хавыг үзүүлсэн “Адуучин” тэмцээнийг ирэх жилээс наадмын хөтөлбөрт багтаана. Монгол наадам, Адуучин тэмцээн дэлхийн брэнд болж, гадаад, дотоодын жуулчлал хөгжих учиртай. Аймаг, орон нутгийн наадам, тэмдэглэлт ойн баярыг ч амралтын энэ өдрүүдэд зохион байгуулдаг байхаар төлөвлөж байна гэлээ. 

Энэ 7 дугаар сарын 12-нд, Төв цэнгэлдэх хүрээлэн дэх баяр наадмын арга хэмжээ өндөрлөсний дараа Чингисийн талбайд “Эх орноо хамтдаа дуулъя” концерт болно. Хамтлаг, дуучид эх орноо магтан дуулсан уран бүтээлээ толилуулж, иргэд хамтдаа дуулна. Аймаг, орон нутагт энэ жишгээр арга хэмжээ зохион байгуулахыг Ерөнхий сайд зөвлөлөө.  Засгийн газрын Хэрэг эрхлэх газраас “Баг-Иргэний Засаг захиргаа” хэлэлцүүлгийг 21 аймагт зохион байгуулж, 1599 багийн Засаг даргын  1507 хамрагдлаа. Үлгэр жишээ багийн дарга нарын ажлын туршлагыг сурталчилсан нь сайн ажил боллоо гэж тэрээр дурьдлаа. 

Засгийн газар сумын шинэчлэлийг эхлүүлсэн. Энэ жил 16 суманд “Шинэ сум” төсөл хэрэгжүүлэхээр тус бүрт нь 5 тэрбум төгрөг төсөвлөсөн. Энэ хөтөлбөрт хамрагдаагүй ч сумын шинэчлэлийг олон улсын байгууллага, иргэдийн оролцоотойгоор хийж байгаа Дундговь аймгийн Гурвансайхан сумын туршлагатай Ерөнхий сайд ирэх долоо хоногийн даваа гаригт танилцана гэлээ.  Энэ онд Дорнод, Сүхбаатар, Өмнөговь, Хөвсгөл аймгийн төвийг Улаанбаатар хоттой хатуу хучилттай автозамаар холбоно. Энэ ажилд орон нутгийн удирдлага онцгой анхаарал тавьж, санаачилгатай ажиллахыг үүрэг болгоод 2015 он гэхэд 21 аймгийн төвийг нийслэл хоттой хатуу хучилттай автозамаар холбож дуусгасан байна гэлээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.