Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

ИХ, ДЭЭД СУРГУУЛИУД ЭЛСЭГЧДЭЭ БҮРТГЭЖ ЭХЭЛЛЭЭ

Их, дээд сургуулиуд элсэгчдээ өчигдрөөс бүртгэж эхэллээ. Хүүхдүүд төрийн өмчийн болон хувийн томоохон сургуулиудад цахим хаягаар нь бүртгүүлэх бол хувийнхад биеэр очих юм. МУИС-ийн хувьд энэ баасан гариг хүртэл 09.00-16.00 цагийн хооронд онлайнаар бүртгэж, бямба, ням гаригт онооны дарааллаар хүүхд үүдийг элсүүлэхээр болжээ. Ирэх хичээлийн жилээс шинэ бүтэц, зохион байгуулалтаар үйл ажиллагаа явуулах тус сургуулийн элсэгчид мэргэжил сонгохгүй, зөвхөн сургуулиа сонгоно. Тухайн сургуульдаа жил сурч, дараа нь мэргэжлээ сонгох юм. Сургуулийн зүгээс ажлын байрны эрэлтийн судалгааг ирэх арваннэгдүгээр сард, цаашид жил бүр хийж, дүнг оюутнуудад танилцуулан, мэргэжлээ сонгоход нь дэмжлэг үзүүлэх гэнэ. МУИС-ийн Сургалтын нэгдсэн албаны дарга Ч.Ундрам “Манай сургууль энэ жил улсын хэмжээнд 4000 хүүхэд элсүүлнэ.

Өнгөрсөн жилүүдэд орон нутгаас элсэгчдийн 70 хувь, нийслэлээс 30 хувийг авдаг байсан бол энэ жил 50, 50 хувийн харьцаатай элсүүлнэ. Хүн амын төвлөрлийг тооцож, элсэлтээ ийн зохион байгуулахаар болсон. Нэг хүүхэд хэдэн ч сургуульд бүртгүүлж болох бөгөөд бүртгэлийн хураамж 9000 төгрөгийг онлайнаар төлнө. Элсэх эрх авсан суралцагчдыг наймдугаар сарын 22-24-нд бүртгэнэ” гэлээ. Тус сургууль төлбөрөө хараахан тогтоогоог үй байна. Удирдах зөвлөл нь хуралдаж байж төлбөрийг тогтооно. Ингэхдээ сургуулийн удирдлага төлбөрийг аль болох нэмэхгүй, нэмлээ ч инфляцтай уялдуулах бодлого баримталж байгаа гэнэ. Хөдөө, орон нутгийн элсэлтийг Монголын их, дээд сургуулиудын консерциум (МИДСК) зохион байгуулна

Элсэгчид МИДСК-ын www.ees.edu.mn цахим хаягаар нэвтэрч, мэргэжлийн хөтөлбөрийн 27 бүлгээс хуваариа онлайнаар сонгоно. МИДСК-аас орон нутагт ажиллаж буй Элсэлтийн комисс онооны дарааллаар элсэгчдийг бүртгэж, хуваарь сонголтыг баталгаажуулах аж. Дашрамд дурдахад, энэ хичээлийн жилд ерөнхий боловсролын сургууль төгссөн шалгуулагчид шалгалтын оноо бүхий батламж хуудсаа өнөөдрөөс (өчигдр өөс) эхлэн төгсс өн сургуулиасаа, өмнөх оны төгс өгчид Боловсролын үнэлгээний төвөөс энэ сарын 2-5-нд авна. Доорх их, дээд сургуулиуд элсэлтийн бүртгэлээ өчигдрөөс онлайнаар зохион байгуулж эхэллээ. Бусад сургуульд элсэгчид ерөнхий шалгалтын батламж хуудсаа авсны дараа тухайн сургуульд биеэр очиж бүртгүүлэх шаардлагатай.

МУИС-www.burtgel.num.edu.mn

АШУҮИС-www.burtgel.mnums.edu.mn

ШУТИС-www.elselt.edu.mn

МУБИС-www.burtgel.surgalt.mn

ХААИС-www.msua.edu.mn

СУИС-www.suis.edu.mn/elselt

БХИС-www.elselt.dum.gov.mn

ХСИС-www.cd.gov.mn

Тээврийн дээд сургууль-www.elselt. insttrans.mn

Монгол, Германы Технологийн дээд сургууль- www.gmit.mn

Хүмүүнлэгийн ухаааны их сургуульwww. elselt-his.mn

“Мандах бүртгэл” дээд сургуульwww. mandakhburtgel.edu.mn



Э.ЭРДЭНЭ

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.