Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Монгол улс ДЭМБ-ын Гүйцэтгэх зөвлөлийн гишүүн боллоо

Швейцарийн Женев хотноо болсон Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын 63 дугаар чуулганаар манай улс тус байгууллагын Гүйцэтгэх зөвлөлийн гишүүнээр сонгогдлоо.  ДЭМБ-ын Гүйцэтгэх зөвлөлд дэлхийн таван бүс нутгийн 30 гаруй орон байдаг юм. Манай улсын хувьд Номхон далайн баруун эргийн бүсээс нэр дэвшин сонгогдоод байгаа юм.  Номхон далайн баруун эргийн бүсээс ДЭМБ-ын Гүйцэтгэх зөвлөлд зургаан орон байдаг бөгөөд сая болсон сонгуулиар тус бүс нутгаас манай улсаас гадна Хятад улс сонгогдсон аж. Гүйцэтгэх зөвлөлийн гишүүний сонгуулийн дараа ДЭМБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Маргарита Чан манай улсын Эрүүл мэндийн сайд С.Ламбааг хүлээн авч уулзан сонгуульт гурван жилийн хугацаанд хийх ажлаа ярилцжээ.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.