Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Хот байгуулалтын төслүүдийг хэрэгжүүлэхэд Азийн хөгжлийн банктай хамтран ажиллана

УИХ-ын чуулганы 2014 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн хуралдаанаар “Улаанбаатар хотыг хөгжүүлэх хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр”-ийг соёрхон баталсан. Уг хөтөлбөрийн хүрээнд нийслэлийн Засаг даргын Хот байгуулалт, хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан орлогч С.Очирбат Азийн хөгжлийн банкны Монгол хариуцсан захирал Мухамед Саедийг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын үеэр ноён Мухамед Саед “Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр”-ийг Монгол Улсын Их Хурлаар соёрхон баталж, 2014 оны 6-р сарын 30-ны өдөр нэгдүгээр шатны санхүүжилтэд гарын үсэг зурсан явдалд баяр хүргэе, цаашдаа Азийн хөгжлийн банкны зүгээс Нийслэлийн Засаг Даргын Тамгын газартай хамтран Хотын захиргаанаас хэрэгжүүлж буй томоохон төслүүд болох Гэр хорооллын дахин төлөвлөлт,  Өрхийн эрүүл мэндийн төв, Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих бичил санхүүжилтийн төслүүдтэй хамтран ажиллахаар судалж байгаа” гэлээ.  

Нийслэлийн Засаг даргын Хот байгуулалт, хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан орлогч С.Очирбат “Азийн хөгжлийн банк анхны томоохон хэмжээний олон шатлалт санхүүжилтийн хөтөлбөрийг Улаанбаатар хоттой хамтран хэрэгжүүлж байгаад талархал илэрхийлээд төслийн бэлтгэл ажлын явц, Гэр хорооллын дахин төлөвлөлтийн чиглэлээр хийгдэж байгаа ажлын талаар товч танилцууллаа. Мөн Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 06 дугаар сарын 27-ны өдрийн хуралдаанаар  Төслийн удирдах хороо, Төслийн нэгжийг баталсан гэдгийг дуулгалаа.

Энэхүү төслийг амжилттай хэрэгжүүлэхийн тулд Улаанбаатар хотын зүгээс шаардлагатай бүх арга хэмжээг авч хамтран ажиллана гэдгийг онцлон хэллээ. Уулзалтын төгсгөлд Гэр хорооллын дахин төлөвлөлт, Хот байгуулалтын төслүүд дээр Хотын захиргаа, Азийн хөгжлийн банктай хамтран ажиллахаар харилцан тохиролцлоо гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.