Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

“100 чухал сэдэв”- ийг үндэсний аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг гэж үзжээ

 “Херо энтертайнмент” студийн бэлтгэн цацсан “100 чухал сэдэв” нэвтрүүлгийн “Тусгаар тогтнол” гэсэн дугаар нь Үндэсний аюулгүй байдалд харшилсан, эв нэгдлийг бусниулах гэсэн агуулгатай байж болзошгүй гэсэн үндэслэлээр Тагнуулын ерөнхий газрын Мөрдөн байцаах хэлтсээс эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлжээ. ТЕГ-ын Олон нийттэй харилцах албаны дарга Ж.Буяндалай өчигдөр сэтгүүлчдэд энэ тухай мэдээлээд үүнээс цааш дэлгэрэнг үй мэдээлэл өгөх боломжг үй гэдгээ илэрхийлэв. Энэ нь тус газраас сүүлийн хоёр жилд студийн ажилтан, найруулагч нарт үүсгэж буй хоёр дахь эрүүгийн хэрэг болж байна.

Өмнө нь кино найруулагч Г.Бадамрагчааг төрийн эрх мэдлийг хууль бусаар авах хуйвалдаан зохион байгуулсан гэсэн үндэслэлээр яллагдагчаар татсан юм. Уг хэргийг шүүхээс цагаатгасан билээ. Харин “Херо энтертайнмент”- ийн бэлтгэсэн дээрх нэвтрүүлгийн ямар оролцогчдыг сэжигтнээр татсан нь тодорхойгүй байгаа юм. Тус студийн ажилтнуудад сонсгож буй зүйл анги нь Эрүүгийн хуулийн 86 дугаар зүйлд заасан “Хүмүүсийг үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, шашны үзэл номлолоор дайсагнуулах, эвдрэлцүүлэх зорилгоор ухуулга, сурталчилгаа явуулсан, ялгаварлан гадуурхаж, эрхийг нь шууд буюу шууд бусаар хязгаарласан буюу давуу байдал тогтоосон бол таваас дээш арван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэсэн заалтын дагуу сэжигтнээр тооцож буй аж.

Б.ГАРАМГАЙБААТАРЫГ ЗАНАЛХИЙЛСЭН АСУУДАЛД ХҮН ХОРИОГҮЙ

ТЕГ-ын ОНХА-ны дарга Ж.Буяндалай дээрх мэдээлэлтэй хамт олны анхаарал татсан гурван асуудлаар тайлбар өглөө. Эхнийх нь УИХ-ын гишүүн Б.Гарамгайбаатарын утас руу заналхийлсэн мессеж илгээсэн гэх мэдээлэлтэй холбоотой байв. Газрын тухай хуулийн төсөл УИХ-д өргөн мэдүүлсний дараа түүний гар утсанд “Буудна” хэмээсэн мессеж ирсэн гэдэг. Энэ асуудалд ТЕГ-аас хойшлуулшгүй ажиллагаа явуулсан аж. Улмаар мессеж илгээсэн дугаарын эзэмшигчийг тогтоосон гэнэ. Гэхдээ уг хэрэгт холбогдуулж хэн нэгнийг цагдан хориогүй юм байна. “Эдийн засгийн хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Шинэбаатарын албан өрөөнөөс тагнах, чагнах төхөөрөмж илэрсэн асуудлыг өөрийнх нь хүсэлтийн дагуу шалгаад дүрс бичлэгийн камер, чагнах төхөөрөмж илрүүлсэн нь үнэн. Энэ асуудлыг прокурорын байгууллагад шилжүүлсэн” гэж Ж.Буяндалай хэллээ. Мөн зарим хэвлэлд ТЕГ-ын Сөрөх тагнуулын газрын гурван ажилтныг АТГ-аас цагдан хорьсон гэх мэдээлэл гарсан нь ташаа гэж тус газрын ОНХА-аас энэ үеэр мэдэгдлээ.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.