Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Хүний амь бүрэлгэсэн хэрэгтэн хар тамхи хэрэглэсэн байх магадлалтай гэнэ

Налайх дүүрэгт иргэн М.Эрхэмбаяр өнгөрсөн оны аравдугаар сарын 17-18-нд шилжих шөнө зургаан удаа буудуулж амиа алдсан хэргийн талаар бид тухайн үед мэдээлж байсан. Уг хэргийг тус Дүүргийн дөрөвдүгээр тойргийн прокурорын газарт хянаж байгаа юм. Талийгаачийн аав Д.Мөнхжаргал өчигдөр уг хэргийн явцын талаар мэдээлэл хийлээ. Тэрбээр зарим хэвлэлд өөрийг нь гэмт хэрэгт холбогдож байсан, хохирогчийг боловсролгүй, танхай этгээд мэтээр ташаа мэдээлэл нийтэлснийг залруулахыг хүсчээ.

Дээрх хэргийг үйлдсэн А.Мэндбаярт өс хонзон байгаагүй. Тухайн үед гэмт хэрэгтэн хар тамхи хэрэглэсэн байх магадлалтай гэв. Үүнийг шалгуулахаар хууль хяналтын байгууллагад удаа дараа хүсэлт тавьсан ч “А.Мэндбаяраас авсан 1.5 мг цус шинжилгээ хийхэд шаардлагатай хэмжээнд хүрэхгүй, шинжилгээний аппарат эвдэрсэн” гэх шалтгаанаар хар тамхи хэрэглэсэн, эсэхийг тогтоогоогүй. А.Мэндбаяртай холбоотой мэдээлэл өгөх гэрч байгаа ч хууль хяналтын байгууллага татгалзаж, гэрчийн мэдүүлэг авах шаардлагагүй гэж үзсэн хэмээн өгүүлэв.

Түүнчлэн “А.Мэндбаярын аав О.Алтансүх талийгаачийг ална гэж заналхийлж байсан. Энэ хэрэгт О.Алтансүх ч бас холбоотой, шалгаж өгөхийг хууль хяналтын байгууллагаас хүсэж байна” гэлээ.


 Б.ТӨГӨЛДӨР

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.