Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Хамгийн супер нь “Тяньхэ-2”

Дэлхийн шилдэг 500 тооцоолох төхөөрөмжийн эхэнд БНХАУ-ын “Тяньхэ-2” супер компьютер оржээ. Уг төхөөрөмж 33.86 петафлоп/сек буюу секундэд 10-ын 15 зэрэгт үйлдэл хийж чаддаг гэнэ. Хятадын Үндэсний батлан хамгаалахын технологийн их сургуульд байрладаг “Тяньхэ-2”-ыг боловсрол, судалгаа шинжилгээнд ашигладаг байна. 1993 оноос эхлэн хоёр жилд нэг удаа гаргах болсон дээрх жагсаалтыг Хятадын компьютерүүд өмнө нь хоёр удаа тэргүүлж байв.

Сүүлчийн жагсаалт гарснаас хойш шилдэг 500-д багтах тус улсын супер компьютерүүд 20 хувиар нэмэгдсэн бол АНУ-ынх 15 хувиар цөөрчээ. Гэсэн ч олон улсын компьютерийн технологийн салбарт АНУ ноёрхсон хэвээр бөгөөд энэ оны жагсаалтад багтсан 233 компьютер тус улсынх байгаа аж. Шинэ жагсаалтад Хятадын 76, Их Британийн 30, Францын 27, Германы 23 супер компьютер багтжээ.

Сонирхуулахад, таван жилийн өмнө ажиллаж эхэлсэн ч цахилгаан их үрдэг гэсэн шалтгаанаар өнгөрсөн онд ажиллахаа больсон IBM-ийн “Roadrunner” компьютер 1 петафлоп/сек-ийг давсан хүчин чадалтай анхны супер компьютер байсан юм.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.