Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Ерөнхий сайд Н.Алтанхуяг Бүгд Найрамдах Турк Улсын Үндэсний Их Хурлын дарга Жемил Чичект бараалхав

Бараалхах үеэр хоёр орны харилцаа, хамтын ажиллагаа өргөжин хөгжиж байгаад сэтгэл хангалуун байгаагаа Ерөнхий сайд илэрхийлээд БНТУ-ын Ерөнхий сайд Р.Т.Эрдоны Монгол Улсад хийсэн айлчлалын үеэр ярьж тохирсон зүйлсийг хэрэгжүүлэх ажлыг эрчимжүүлэх шаардлагатай байгааг хэллээ. Сүүлийн үед Туркийн хувийн хөрөнгө оруулалт нэмэгдэх болсон бөгөөд түүнд таатай нөхцөл бүрдүүлэх талаар Засгийн газар анхаарч ажиллаж байгааг хэлээд Туркийн хөрөнгө оруулалтыг цаашид орон сууц, зам гүүр, геологи, уул уурхай, эрчим хүч, арьс шир боловсруулах зэрэг салбарт түлхүү татах шаардлагатай  гэлээ.  

Бүгд Найрамдах Турк Улсын Үндэсний Их Хурлын дарга Жемил Чичек хоёр улсын хооронд улс төрийн ямар нэгэн асуудал байхгүй бөгөөд харилцааны бүхий л салбарт хөгжил дэвшлийг хүлээсэн  улс төрийн хүсэл байдаг гэдгийг онцолж хэллээ. Монгол Улсын ардчилсан засаглал, хууль дээдлэх ёс, хүний эрх, эрх чөлөөг хүндэтгэх зарчим зэрэг үзүүлэлтээр танай улс Ази тивдээ тэргүүлэх төв болох шатандаа явж байна гэж бид дүгнэдэг. Туркийн үндэсний агаарын тээвэрлэгч Turkish Airlines компани долоо хоногт 3 удаа 500 зорчигчийн хязгаарлалттайгаар шууд нислэг үйлдэж байна.  Хоёр орны иргэд харилцан визгүй зорчих болсон энэ үед энэ нь хангалтгүй тоо юм гэж Бүгд Найрамдах Турк Улсын Үндэсний Их Хурлын дарга  Жемил Чичек хэллээ гэж Засгийн газрын хэвлэл мэдээлэл олон нийттэй харилцах албанаас мэдээллээ. 

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.