Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Хоёр намын бүлгийн даргад амлалтыг нь эргэн сануулав

 Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг парламентаар хэлэлцэж буй энэ үед УИХ дахь МАН-ын бүлгээс  АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат, МАХН-МҮАН-ын "Шударга ёс" эвслийн бүлгийн дарга Н.Батцэрэг нарт 2012 оны сонгуульд уул уурхай, ашигт малтмалын чиглэлээр өгсөн амлалтыг нь эргэн сануулсан шаардлага хүргүүлээд байна. Ийм утгатай албан тоотыг өмнө нь Ерөнхий сайд Н.Алтанхуягт илгээж байсан юм. 

Засгийн газраас өнгөрсөн дөрөвдүгээр сарын 30-нд УИХ-д өргөн мэдүүлсэн Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслөөс харахад эрх баригчид ард түмэндээ өгсөн амлалтаасаа ухарч, Монголын ард түмний баялаг болох стратегийн ач холбогдолтой орд газрууд дахь төрийн оролцоог үгүйсгэж ард түмний мэдэл, хяналтаас гаргаж байгааг УИХ дахь МАН-ын бүлэг эрс буруушааж байна.

Иймд ашигт малтмалын салбарт дэвшүүлсэн зорилтоосоо татгалзаж байгаагаа эрх баригчид олон нийтэд ил тод мэдэгдэж уучлалт гуйсны дараа УИХ дахь МАН-ын бүлэг өргөн мэдүүлсэн хуулийн төслийг  хэлэлцэх ёстой гэж үзэж байгаа юм. 

УИХ-ын 2012 оны ээлжит сонгуульд АН  болон МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвсэл, Иргэний зориг ногоон нам дэвшүүлсэн мөрийн хөтөлбөртөө уул уурхай, ашигт малтмалын чиглэлээр ард түмэнд дараах амлалтыг өгч байжээ. 

1. "Ардчилсан намын сонгуулийн мөрийн хөтөлбөрийн Ажилтай, орлоготой монгол" бүлгийн 25 болон 31 дэх заалт

•    Уул уурхайн ордуудыг түшиглэн байгуулагдах компаниудад Монголын талын оролцоог 51 хувиас багагүй байлгах эрх зүйн орчныг бий болгох;

•    Улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийсэн ордууд дээр байгуулагдах компанийн 51-ээс доошгүй хувийг төр эзэмшдэг байна. 

2. МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн сонгуулийн мөрийн хөтөлбөрийн 3 дугаар бүлгийн 38 болон 39 дэх заалт: 

•    Оюутолгойн Монголын талын эзэмших хувь хэмжээг 51-ээс доошгүй хувийг эзэмшихээр гэрээг өөрчилнө;

•    Төсвийн хөрөнгөөр нөөцийг нь тогтоосон ордуудыг ард түмний мэдэлд, төрийн хамгаалалтад авна. 

3. Иргэний зориг ногоон намын сонгуулийн мөрийн хөтөлбөрийн Орон нутгийн амьдрал бүлгийн 5 дахь заалт: 

•    "Уул уурхайн салбараас олох орлогын 40 хүртэл хувийг тухайн орон нутгийн хөгжилд зарцуулдаг хууль, эрх зүйн орчинг бүрдүүлнэ" гэсэн зорилтуудыг тус тус дэвшүүлсэн.    

Түүнчлэн Улсын Их Хурлын 2012 оны 37 дугаар тогтоолоор баталсан  Монгол Улсын Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрт:  

•    “Улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийсэн ордууд дээр байгуулагдах компанийн 51-ээс доошгүй хувийг Монголын тал эзэмших” гэж заажээ.    

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.