Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

ХУРЦ: Тавантолгой бол мянган жилд дурсагдах үйлс




үүлийн үед олны анхаарал татаад байгаа сэдвээр таны санаа бодлыг сонирхох гэсэн юм. Мэргэжлийн хү ний чинь хувьд мэ дээж уул уурхайн асууд лыг хөндөнө. Та бол Оюу толгойн ордод хөрөнгө оруулах тухай гэрээг тууштай эсэргүүцэгчдийн нэг. Энэ нь уг ордыг ашиглахад дургүй байгаа хэрэг биш, Гэрээг л Монгол Улсын эрх ашигт нийцэхээргүй болж гэж л үзсэнээс үүдэлтэй. Гэрээ байгуулснаас хойш нэлээд хугацаа өнгөрлөө. Тэр үеийн нөхцөл байдал, Гэрээний агуулга ч өөрчлөгдсөн байх. Гэлээ ч Таны байр суурь хэвээр үү гэдгийг эхлээд сонирхоё?

Монголын ашиг сонирхлыг хэт дэвэргэлгүй, даяаршлын орон зайд Монгол Улс байх учрыг тунгаан бодолцоод, гадна дотнын нийтлэг эрх ашгийг харгалзсан бодлогыг Монголын төр, засаг хэрэгжүүлмээр байна. Төрийн маань гурван өндөрлөг энэ чиглэлээр нэгдмэл бодлоготой болж, ганцаарчилсан ухаантан байхаас эрс татгалзаж, бие биеэ улмаар бүх монгол хүнийг нэгэн зорилгод хөтлөх цаг ирээд байна.

-Миний мэдэх эрхзүйн ойлголтоор Гэрээ гэдэг нь түүнийг байгуулагч та лууд харилцан тохи ролц сон, дагаж хэрэг жүүлэх зарчимтай үйлдлийг тусгасан, харил цан ашигтай, эрх зүйн тэгш харил цаанд үүрэг хүлээж, хариуцлага үүрэх субъектүүд хүлээн зөвшөөрсөн эрхзүйн акт байдаг. Тэгвэл Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэ рээнд оролцогч Монголын Засгийн газар нь үүрэг хүлээж, тулган шаардсан зөвлөмжийг хүлцэнгүй хүлээн зөвшөөрөгчийн хэмжээний субъект болж, “Айвенхоу майнз”, “Рио Тинто”, “Айвенхоу майнинг Монголиа” нь эрх эдэлж, үүрэг буулгагчийн хэмжээнд тохиролцсон гэрээ болсон. Ийм гэрээг шударга, тэгш, харилцан ашигтай эрх зүйн баримт бичиг гэж би үзэхгүй. Энэхүү гэрээг миний бие эсэргүүцэхийн тулд эсэргүүцсэн зүйлгүй, би бол Оюутолгойн ордыг аж ахуйн эргэлтэд түргэн оруулахыг дэмжигч. Энэхүү гэрээг Монгол Улсын мөрдөж буй хууль эрхзүйн тогтоомжийг ноцтойгоор зөрчиж байгуулсан.

Аль нэгэн компанийн гэрээний заалтаар хуульдаа засвар оруулдаг улс Монголоос өөр байдаггүй байх. Гэрээ батлагдсан ч, батлагдаагүй ч Лондонгийн арбитрын шүү хэд Оюутолгой төсөлтэй холбогдсон асуудлаар нэхэмжлэгч болно гэж зарлаж байгаад гэрээ хийдгийг би мэдэхгүй юм. Тэр ч бүү хэл Лондонгийн арбиторын шүүх хурлын бүрэлдэхүүнийг гэрээнд тусгасан нь олон улсын гэрээ эрхзүйн хэм хэмжээнд зохицоогүй. Оюутолгой төслийн талаар Монголын сайдад “Айвенхоу Майнз” асуудал тавиад хариу нь 90 хоногт багтаж ирэхгүй бол Монголын талыг зөвшөөрч хүлээж авсан гэж тооцно гэх мэт заалт нэг бүрийг уншаад, бодоод байх тусам гэрээний бидэнд ашиггүй заалтын тоо улам олшрох юм. Тэр бүгдийг дурдаж, тайлбарлавал нэг удаагийн ярилцлагын цагт багтахгүй. Гэрээ ба гэрээний хавсралт гэдэг нь бараг зуугаад хуудас, тэдгээрийг олон хүн бүлэг, заалтаар нь хэсэгчлэн орчуулсан болохоор ойлголт ухагдахуунууд нь харилцан адилгүй, гэрээг бүхэлд нь нэг цогц зүйл гэж ойлгоход бэрх юм билээ.

Гэрээний зүйл, заалтууд Монгол Улсын хуулиудтай зөрчилдөхөөс гадна, дотроо зөрчилтэй учир одоо ч завсарласаар байгаа бололтой байдаг. Англи, монгол эх нь агуулгаараа хэр нийцдэг юм бол доо, ямар ч байсан түүний зөв бурууг хариуцах ёстой Монголын талын төрийн байгууллага (Гадаад харилцааны яамыг хэлсэн болов уу) нь оролцоогүй юм билээ. Монгол Улсын төрийн байгууллага энэ асуудалд туйлын хариуцлагагүй хандах шиг санагдсан. Гэрээнд гарын үсэг зурах ёслол бол даган баясагчдын шоу л болсон. Оюутолгой ордыг ашиглах ТЭЗҮ, байгуулсан гэрээ нь засвартай, хэзээ засваргүй болох юм бол тэр үед гэрээ сайжрах, саарах хоёрын нэг болно. Миний байр суурь мэргэжлийн талаас хэвээрээ, чухам юу болохыг цаг хугацаа харуулах биз ээ. Уг нь баялгийг маань ухаж аваад цаашид ашиглаж болохгүй болсон үед нь гонгиноцгоосноос, ордоо бүтэн байгаа дээр нь тэр шүүхэд нь очсон ч буруу нь юу байхав. Байгаа баялгаа гэрээтэй гэрээгүй барахын түүс болох гээд байгаад мэргэжлийн хүний хувьд эмзэглэж байдгаа нуух юун.

-Одоо хоёулаа Тавантолгойн ордын асуудал руу хандъя. Үндэсний компаниуд эх орныхоо баялгийг ашиглахын төлөө хүчээ нэгтгэх санаачилга гаргасан нь хоёр гараа ч болов өргөөд дэмжмээр сайхан хэрэг ч, биднийг эв түнжин муутай гэдэг. Ёстой нөгөө шуудайнд хийсэн үхрийн эвэр гээч шиг юм болох вий дээ гэх болгоомжлол эрхгүй төрнө. Энэ талаар Та ямар бодолтой байна?

-Хамгийн түргэн, хамгийн ихээр, хамгийн хялбар үр өгөөжөө өгөх нь Тавантолгойн чулуун нүүрсний орд мөн. Монголын олон компани энэ талбарт хүч хавсарч ажиллах зорилт тавин “Монгол 999+” компани байгуулж байна. Санааг нь яалт ч үгүй дэмжмээр, эв эеийг хичээж зүтгэхийн тулд нэгдэх нь тун оновчтой алхам мөн. Санаачилгыг гаргаж зохион байгуулах ажлыг гүйцэтгэж байсан хүмүүст би саналаа хэлж, анхнаасаа бохирдох аюул учрахвий хэмээн анхааруулж байсан. Сураг дуулбаас Удирдах зөвлөлийн гишүүн, энд төлөөлөлтэй болохын тулд зарим компани олон компанийг өөртөө нэгтгэсэн, байхгүй компани ч бүртгүүлсэн бололтой. Ингэсэн бол бас л булхай гарч, ариун үйлс бохирдож, хүссэн үр дүндээ хүрч чадахгүй болох аюул учирч болно. Ийм байдлаас гарах ганц гарц бол шинээр бий болсон ТУЗ зоригтой дайчин шийдэл гаргаж, ил тод ажиллаж, мэргэжлийн хүмүүсээс бүрдсэн техникийн, эрхзүйн, санхүүгийн бүтцийг бий болгож ажиллуулах хэрэгтэй.

-Ордыг ашиглах эрхийг Монголын консорциум авлаа гэхэд ер нь ямар зарчим баримтлах, яаж ажиллах нь зүйтэй бол? Бидэнд ийм туршлага байхгүйтэй адил шүү дээ…

-Тавантолгойг бүтээлчээр, гүн боловсруулах чиглэлээр ашиглая гэвэл ямар ч байсан одоогийн Шарын гол, Багануурын уурхайд хандаж буй шиг сэтгэлгээгээр хандвал хайран ордыг яйран болгож ч болно. Өөрөөр хэлбэл шинжлэх ухаанлаг, том цартай сэтгэх шаардлагатай. Тавантолгойн коксжих ба хагас коксжих нүүрсийг гүн боловсруулах явцад Олон овоот, Сүмбэрийн хагас коксжих ба коксжих нүүрстэй хослуулан ашиглах технологийн горимын тийм шийдлийг тусгасан техник эдийн засгийн үндэслэлийг хийж, түүнээс үүдэлтэй мастер төлөвлөгөө боловсруулах замаар ашиглах нь зөв. Ийм боломж ч бий. Тавантолгой хүртлэх төмөр замын бетонон дэр, өндөр хүчдэлийн шугамын бетонон бэлдмэлийг хийхэд Дарханы хар төмөрлөгийн үйлдвэрийн арматурын бэлдэц, Дархан, Хөтөлийн цемент шохойн бүтээгдэхүүн болон Монголын бүх бетонон эдлэлийн нийлмэл хүчин чадлаас давах тийм үйлдвэрийг байгуулж байж, 4-5 жилд багтааж барих үйлдвэрлэлийн баазыг эхэлж бий болгоно.

Тавантолгой-Сайншандын хооронд гөлтгөнө, шохойн чулуу, сайн чанарын наанги шаврын илрэлүүд их байдаг ч нарийвчлан хайгаагүй байна. Хайгуулын ажлыг энэ оноос эхлэхгүй бол ажил саатах болно. Элс, барилгын чулуу, бетонон эдлэлийн дүүргэгч орон нутагт бий ч судлах хэрэгтэй. Өндөр хүчдэлийн шугам барих, төмөр ба автозамын хөрсний болон инженер хайгуулын ажлыг яаравчлан гүйцэтгэх шаардлага тулгараад байна. Тавантолгойн үйлдвэрийн хотхоныг хаана барих асуудлыг Засгийн газрын томилсон комисс байгаль орчин, эрүүл ахуй, физик газарзүйн болон цаг уурын онцлогийг бодолцон олон талын мэргэжилтнүүдийн оролцоогоор шийдэх байх. Ер нь Тавантолгой-Сайншандын цогцолборыг барьж байгуулах ажилд сайн зохион байгуулалт бүхий мэргэжлийн туршлагатай ажилчид, мастерууд ахалсан 30-40 мянган хүн нэг ээлжинд, хоногт 100 мянган хүн хөдлөхөөр бодож ажлаа эхлүүлбэл энэхүү гайхамшигт бүтээн байгуулалтын цар хүрээ төсөөлөгдөх биз ээ. Энэхүү бүтээн байгуулалтыг нэг яам, нэг компанийн хэмжээний бус бүх монголчуудын ажил гэж ойлговол зохино.

-Энэ нүсэр бүтээн байгуулалт, үйлдвэрлэлийн ажлыг монголчууд дангаар хийчихнэ гэж Та итгэж байна уу. Ядаж л гаднаас техник, технологи, мэргэжлийн туслалцаа авч таарна даа…

-Тавантолгойн бүтээн байгуулалтыг монголчууд дангаараа хийж чадахгүй, хөрөнгө оруулалтын эх үүсвэр ч алга, мэргэжлийн инженер техникчид, мэргэшсэн ажилчид ч байхгүй, гаднын чадалтай улсад өгчихөөд бид өөрснөө оролцох хэрэг байна уу, гаднынхан олборлолтоос олох орлогоосоо илүүчлээд амь зогоох буцалтгүй тусламж бидэнд өгнө биз, түүнийг нь дуугүй хүртээд хэвтэж байвал яасан юм гэх хүн байж магад. Ийм гутранги, үхээнц үзэл, залхуу хойрго араншин бидэнд байж хэрхэвч болохгүй, монголчууд бид л Монголынхоо хөгжил цэцэглэлтийг бүтээж, мянган жилд дурсагдах ариун үйлсийн төлөө хөдөлмөрлөхөөс өөр арга зам байхгүй. Их баяжиж бусдыг зарцлахын төлөө бус, үр хүүхэд хойч үеийнхээ удамших Монголын төлөө хөлс хүч, оюун ухаан, сэтгэл авьяасаа дайчлан ажиллая гэх хэмжээнд төр засаг ажил үйлсийг зохион байгуулах шаардлагатай байна. Тавантолгойн цогцолборыг барьж байгуулахад гаднын хөрөнгө оруулалтын эх үүсвэрийг олох, гаднын гүйцэтгэгч, түрээслэгч, туслан гүйцэтгэгч компани, хамтран ажиллагчийг сонгон ажиллуулах шаардлага зайлшгүй гарна.

Монгол Улсын олон улсын консорциум байгуулж түүнтэй хамтран гүйцэтгэгч Монголын ба гадаадын корпораци, компани тодорхой ажил үйлс гүйцэтгэхээр үүнийг зохион байгуулмаар байна. Монголын ашиг сонирхлыг хэт дэвэргэлгүй, даяаршлын орон зайд Монгол Улс байх учрыг тунгаан бодолцоод, гадна дотнын нийтлэг эрх ашгийг харгалзсан бодлогыг Монголын төр, засаг хэрэгжүүлмээр байна. Төрийн маань гурван өндөрлөг энэ чиглэлээр нэгдмэл бодлоготой болж, ганцаарчилсан ухаантан байхаас эрс татгалзаж, техникбие биеэ улмаар бүх монгол хүнийг нэгэн зорилгод хөтлөх цаг ирээд байна. Монголчууд бид их үйлсийн төлөө нэг хүн шиг нягтарч ажиллавал бүтэхгүй үйлс үгүй билээ. Ийм л үзэл бодлоор гаднын байгууллага хүмүүстэй харьцмаар байна. Нэг яамны сайд, орлогч гаднын оронд очоод “Би танай компани, корпорацийг оператор болгоод өгье” гэж худал ярилгүй, Монгол Улсын эрхэм нэр хүндийг хадгалах зорилтыг бүхнээс өндөр авч явбал зохистой. Тавантолгой-Сайншанд цогцолборыг монголчууд босгож чадна.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.