Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

53 дахь удаагийн “Лэди Грэмми”

 Америкийн Лос-Анжелос мужийн “Staples” төвд өнгөрсөн ням гаригт “Грэмми”-гийн шагнал гардуулах 53 дахь удаагийн наадам болж өнгөрлөө. Уламжлал ёсоор улаан хивсэн дээр брэндүүдийн “тулаан” өрнөсөн бол оддын гарын үсэгний төлөөх бяцхан “дайн” фэнүүдийн дунд дэгдсэн гэнэ. Шаргал, цагаан өнгө хосолсон хувцсаар жигдэрсэн хүмүүс том царан дээрх аварга өндөг дамжилсаар орж ирлээ. “Тэр юу вэ, энэ дотор юу байгаа юм бол” хэмээн хүмүүсийн жиг жуг хийх ярианы хажуугаар өндөг дамжлан явагсад өнгөрч, шууд тайзны хэсэг рүү очжээ. Тийм ээ, энэ бол этгээд бүхнийг сэтгэдэг Лэди Гага.

Тайзан дээр “өндөг хагарч”, 1980-аад оны үеийн Мадоннаг санагдуулам төрхтэй Лэди Гага гарч ирэн “Born this way”-ээ дуулжээ. “Грэмми”-гийн шагнал гардуулах 53 дахь удаагийн наадмыг хүмүүс “Лэди Грэмми” хэмээж буй. Энэхүү нэрийг авахад нь Гага хатагтайн өвөрмөц санаанаас гадна каунтри рок “Lady Antebellum” хамтлаг нөлөөлсөн аж. Тэдний “Need you know” дуу нь оны шилдэг дуу, шилдэг бичлэгийн шагналыг хүртэж, адил нэртэй цомог нь шилдэг каунтри цомгоор шалгарсан юм.

Түүнчлэн Канадаас гаралтай инди рокерууд болох “Arcade Fire” оны шилдэг цомгийн эздээр шалгарсан нь хамтлагийнхныг төдийгүй үзэгчдийг ч гайхашруулсан юм. Эминэмийн “Recovery”, Кэти Пэрригийн “Teenage dream”, Лэди Гагагийн “The Fame Monster”-ын аль нэг нь уг төрөлд түрүүлнэ хэмээн ихэнх шүүмжлэгч мөрий тавих нь холгүй байж, “Arcade Fire”- ын залуусыг бараг мартчихаж. Хамилагийнхан шагналаа авахаар гарч ирэхдээ хүртэл “Үгүй байлгүй дээ, үнэн гэж үү” хэмээн дуу алдацгаасан гэнэ.

Энэ жилийн поп сенсаац болсон 16 настай Жастин Биберийг шилдэг шинэ дуучны шагналыг авна гэдэгтэй бүх дэлхий бараг тэр чигтээ санал нэг байсан нь талаар болжээ. Жааз дуучин Эспаранза Спалдинг уг шагналыг авч Жастиныг олон фэнүүдийн нь хамт гонсойлгон үлдээсэн юм. Харин ихэнх шүүмжлэгч энэ оны “Грэмми”- гийн эгшигт хайрцагнуудыг авах ёстой эзэндээ хүрсэн хэмээн дүгнэж буй.

“Грэмми”-гийн эзэд

Оны шилдэг бичлэг-Lady Antebellum “Need you know”

Оны шилдэг цомог-Arcade Fire “The Suburbs”

Оны шилдэг дуу– Lady Antebellum “Need you know”

Шилдэг шинэ дуучин– Эспаранза Спалдинг

Шилдэг поп цомог- Лэди Гага “The Fame Monster”

Шилдэг транс цомог– La Roux “La Roux”

Шилдэг рок цомог– Muse “The Resistance”

Шилдэг альтернатив цомог– The Black keys “Brothers”

Шилдэг контемпорари цомог-Usher “Raymond V Raymond”

Шилдэг рэп цомог-Эминэм “Recovery”

Шилдэг каунтри цомог– Lady Antebellum “Need you know”

Шилдэг латин цомог-Алехандро Санз “Paraiso Express”

Б.Эгшиглэн

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.