Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

УИХ-ын гишүүн Ж.Батзандан шударга өрсөлдөх боломж олгохыг хүслээ

 УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны даргын асуудал яг одоо Төрийн ордонд ихээхэн дуулиан шуугиан дагуулаад байгаа билээ. ХЗБХ-ны хуралдаан удаа дараа хойшилж байгаа бөгөөд өчигдөр орой нууц шахам яаралтай зарлан хуралдуулсан авч ахин хойшилсон байна.  АН-ын бүлгээс Д.Ганбатыг ХЗБХ-ны даргаар санал болгож байгаа боловч тухайн байнгын хорооны УИХ-ын бусад гишүүд Ж.Батзанданг зүтгүүлжээ.

Ийнхүү АН-ынхан завсарлага авч хойшлуулсан бөгөөд энэ талаар дөнгөж сая УИХ-ын гишүүн Ж.Батзандан хэвлэлийн хурал хийлээ.  Тэрээр хэлэлхдээ "АН-ын гишүүд дэмжигчид шударга чөлөөт ардчилсан байдлаар өрсөлдөх боломжийг хангаж ХЗБХ-ны даргын асуудлыг яаралтай шийдвэрлэхэд АН-ын бүлгээс тэр дундаа дарга Д.Эрдэнэбат элдэв байдлаар хойшлуулахгүй, саад болохгүй байхыг хүслээ" гэлээ.  

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.