Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

ШИЛДЭГ 25 БАТЛАМЖАА ГАРДЛАА

“Universe best songs” нэвтрүүлгийн шилдэг 25 дуучин шалгарч, UBS телевизийн уран бүтээл эрхэлсэн дэд захирал, “Universe Best Songs” төслийн удирдагч Д.Баяраас батламжаа гардан авлаа.

Өөрийн гэсэн гадаад төрх, дуулах хэв маягийг бүрдүүлсэн эдгээр залуус 730 оролцогчоос шалгарч, эцсийн шатанд үлдээд байгаа нь энэ юм. Эднээс зөвхөн нэг нь л ялагч болох бөгөөд, ялагчийг ирэх сарын 4-нд болох гала концертийн үеэр шалгаруулна.

Тиймээс шилдэг 25 оролцогч маань одоо хувийн бэлтгэлдээ ороод завгүй байгаа гэнэ. Үүний зэрэгцээ шүүгчдийн бэлтгэсэн хэд хэдэн “гэнэтийн шалгалт” байгаа тухай нэвтрүүлгийг зохион байгуулагчид ярьж байна. Гэнэтийн шалгалтын эхнийх нь “Beatles”-ийн дууг эгшиглүүлэх даалгавар юм.

Тэгэхээр шилдэг 25 оролцогч маань тун удахгүй “Beatless”-ийн дууг хэрхэн дуулахаа үзэгчдэд сонирхуулна. Орой болгон үзэгчдийг зурагтын урд “уяж” байгаа эдгээр залуусыг бид ирэх даваа гаригаас эхлэн тантай уулзуулах болно.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.