Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Ж.Батзандан: ЭНЭ ХУУЛЬ ТАТВАР ТӨЛӨГЧДИЙН МӨНГӨНИЙ ЗАРЦУУЛАЛТАД ХУВЬСГАЛ АВЧИРНА

 УИХ-ын чуулганы хуралдаанаар Шилэн дансын тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэх асуудлаар хуралдаж санал хураалт явуулахад 90 хувийн дэмжлэгтэйгээр уг төслийг УИХ-аар хэлэлцэхээр боллоо. Хуулийн төслийн талаарх асуулт хариултын дараагаар дэмжиж буй хоёр, дэмжихгүй хоёр гишүүн үг саналаа хэлэх дэгтэй бөгөөд дэмжихгүй гэж санал хэлэх гишүүн гарсангүй. Харин төслийг дэмжиж буйгаа илэрхийлэн дараах гишүүд саналаа хэллээ. УИХ-ын гишүүн Ж.Батзандан “Энэ хуулиар төсвийн байгууллагуудын дотоод, гадаад аудитыг тодорхой болгож өгсөн. Мөн иргэний хяналт, иргэний хүсэлт, өргөдлийн дагуу аудит хийх боломжийг тусгаж өгсөн. Татвар төлөгчдийн мөнгөний зарцуулалтад хувьсгал авчирна гэж үзэж байна. Иймд дэмжих шаардлагатай” гэв.

УИХ-ын гишүүн Ё.Отгонбаяр ”Хуулийн нэр томъёонд анхаарах хэрэгтэй. Хэлэлцүүлгийн явцад нэрийг нь өөрчлөх боломж бий юу. Шилэн данс гэсэн нэр томъёог тайлбарлаж өгнө үү” хэмээхэдМонгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын  газрын дарга П.Цагаан ”Олон нэр томъёо гарч ирж байсан. Энэ хуулийн төслийн нэршлийн хувьд шил шиг тунгалаг хэмээн монголчууд ярьдаг. Ерөнхийдөө тунгалаг ил тод гэсэн утгатай юм. Нэрнээсээ гадна агуулгын хувьд өргөн хүрээтэй. Тиймээс шилэн данс гэдэг нэрээр нь цаашид хэлэлцээд явах нь зүйтэй болов уу” хэмээн хариуллаа. УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар:  “Энэ хуулийг эртхэн дэмжих байсан юм. Шилэн дансны хууль гарчихсан байсан бол Бразил руу төлөөлөгчид явахгүй л байх байсан. Гурван сая төгрөгөөр авдаг зүйлийг 15 саяаар авахаа болино. Хаана татвар төлөгдчийн хөрөнгө буруу зүйлд зарцуулагдаж байгааг энэ хуулиар мэдэх боломжтой болно. Бидэнд ил тод мэдээллийн тухай хууль гэж бий. Тэр нь мэдээлэл хүсвэл 14 хоногийн дараа гаргаж өгөх агуулгатай.  Гэвч энэ хуульд анхаарах асуудал байгаа. Тухайлбал, нэг мөнгийгөөр зориулалтаар гаргаж мэдээлэл гаргачихаад, дараа нь зарцуулалтаа өөрчлөх боломж нь байна.  Үүнийг тусгах хэрэгтэй гэлээ.

 

 

С.Сонор

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.