Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

СЛОВАКИЙН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ТАНГАРАГ ӨРГӨХ ЁСЛОЛД ОРОЛЦОВ

Элчин сайд Д.Зүмбэрэллхам 2014 оны 6 дугаар сарын 15-ны өдөр Бүгд Найрамдах Словак Улсын шинээр сонгогдсон ерөнхийлөгч А.Киска-гийн тангараг өргөх ёслолд оролцлоо. 

Словак улсын төрийн ёслолын дагуу зохион байгуулагдсан хүндэтгэлийн энэхүү арга хэмжээний үеэр элчин сайд Д.Зүмбэрэллхам Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдоржийн  мэндчилгээг Словакийн шинэ тэргүүн эрхэм хүндэт ноён А.Киска-д биечлэн дэвшүүлж, словакийн найрсаг ард түмэнд хөгжил дэвшил хүссэнийг Ерөнхийлөгч А.Киска хүндэтгэлтэйгээр хүлээн авч Монгол Улсын Ерөнхийлөгчид хариу мэндчилгээ уламжилсан байна. Түүнчлэн Ерөнхийлөгч А.Киска манай хоёр улсын олон жилийн уламжлалт найрсаг түүхэн харилцааг идэвхжүүлэн хөгжүүлэхэд анхааран ажиллахаа илэрхийлжээ. 

Элчин сайд Д.Зүмбэрэллхам энэхүү томилолтын хүрээнд түүнчлэн Бүгд Найрамдах Словак Улсын Гадаад харилцаа, Европын асуудал эрхэлсэн яамны төрийн нарийн бичгийн дарга П.Буриан-тай найрсаг, харилцан ойлголцсон байдалд уулзалт хийв. Тус уулзалтын үеэр хоёр талын харилцаа, түүний дотор худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалт, хөдөө аж ахуй, соёл, хүмүүнлэгийн салбарт хамтран ажиллах боломжийг нэмэгдүүлэх, эрх зүйн зохицуулалтыг төгөлдөржүүлэх үүднээс тодорхой зарим нэг хоёр талт засгийн газар хоорондын тодорхой зарим хэлэлцээр байгуулах явцын талаар санал солилцож  хэлэлцээрийн төслүүдийг гардуулсан байна. 

Мөн уулзалтын үеэр элчин сайд Д.Зүмбэрэллхам Монгол Улс, Бүгд Найрамдах Словак Улсын уламжлалт найрсаг харилцааг урагшлуулан хөгжүүлэх зорилгын хүрээнд зарим орны иргэдийг түүний дотор Словак Улсын иргэдийг Монгол Улсад визгүйгээр зорчуулах тухай шийдвэрийг манай улсын Засгийн газар гаргасантай холбогдуулан Словакийн иргэд визгүйгээр Монгол зорчих нөхцөл тун удахгүй хангагдахыг мэдэгдсэн байна.  Түүнчлэн хоёр тал Словакийн тэргүүний туршлагаас судалж нэвтрүүлэх боломжтой бүх чиглэлээр хамтран ажиллах болон ЕХ, НҮБ болон түүний салбар байгууллагуудын гишүүний хувьд олон улсын байгууллагуудын түвшинд нийтлэг сонирхлын асуудлаар харилцан дэмжлэг үзүүлж, идэвхтэй хамтран ажиллахаар болов. 

 

 

http://www.mfa.gov.mn

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.