Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

АЛТАНБУЛАГ ХУДАЛДААНЫ ЧӨЛӨӨТ БҮСЭД ГАЗАР ОЛГОЖ ЭХЭЛЛЭЭ

 Алтанбулаг худалдааны чөлөөт бүсийн байнгын үйл ажиллагааг эхлүүлэхээр иргэн, аж ахуйн нэгжид газар эзэмшүүлж эхэллээ. Засгийн газрын өнгөрсөн тавдугаар сарын 10-ны өдрийн 153 дугаар тогтоолоор Алтанбулаг худалдааны чөлөөт бүсэд зорчигч, бараа, тээврийн хэрэгсэл нэвтрүүлэх түр журам гаргаснаас хойш цөөнгүй аж ахуйн нэгж чөлөөт бүсэд газар эзэмшин, бүтээн байгуулалтын ажилд оролцох санал ирүүлсэн аж. Иймээс чөлөөт бүсийн Захирагчийн ажлын албанаас эхний ээлжинд барилгын материал болон авто сэлбэгийн худалдааны зориулалтаар хоёр газрыг нийт 60 аж ахуйн нэгжид хуваарилахаар болсон байна. Газар эзэмшүүлэх гол шалгуур нь бусдаас түрүүлж үйл ажиллагаагаа эхлэх, тухайн салбартаа ажиллаж байсан туршлагатай байх.

Энэ шалгуурыг хангасан аж ахуйн нэгж, иргэн холбогдох материалаа бүрдүүлж, чөлөөт бүсийн Захирагчийн ажлын албанд хандана. Чөлөөт бүсэд худалдаа эрхлэх хүсэлтэй аж ахуйн нэгж, иргэн тухайн салбарт ажилладгаа нотлох баримт бичгээ бүрдүүлж, холбогдох шаардлагыг хангасны үндсэн дээр 200 ам метр талбайг үнэ төлбөргүй эзэмших боломжтой. Алтанбулаг худалдааны чөлөөт бүсэд Зорчигч, бараа, тээврийн хэрэгслийг нэвтр үүлэх түр журмын дагуу аж ахуйн нэгжийн бүртгэлийн хураамжаас чөлөөлж, газар үнэ төлбөргүй олгож, бүртгэж буй. Мөн тус бүсийн эрхзүйн байдлын тухай хуулийн дагуу хөрөнгө оруулсан аж ахуйн нэгжийг үйл ажиллагаагаа эхэлсэн өдрөөс орлогын албан татвараас таван жил чөлөөлж, дараагийн гурван жилд 50 хувь хөнгөлнө. Чөлөөт бүсийн Захирагчийн ажлын албатай 10 болон түүнээс дээш жилийн гэрээ байгуулсан аж ахуйн нэгжийг орлогын албан татвараас эхний жил чөл өөлж, дараагийн гурван жилд 50 хувь хөнг өлөх зэрэг урамшуулал бий.

Чөлөөт бүсийн захирагч Ч.Чимэдсүрэнгээс зарим зүйлийг тодрууллаа.

-Дараагийн төвүүдийг хэдийнээс байгуулах вэ?

-Алтанбулаг, Хиагт боомтыг ирэх долдугаар сарын 1-нээс 24 цагаар ажиллуулна. Үүний бэлтгэл болгон эхний ээлжинд хоёр төв байгуулж байна. Барилгын материалын үнэ гаалийн болон НӨАТ, аж ахуйн нэгжийн орлогын албан татвартай холбоотойгоор нэлээд өсдөг. Үүнийг даган орон сууцны үнэ ч нэмэгддэг. Чөлөөт бүсэд барилгын материалын төв байгуулснаар тодорхой татваруудаас чөлөөлж, дотоодод хямд бараа нийлүүлэх давуу талтай. Энэ мэт үзүүлэлтийг харж, эхний ээлжинд барилгын материал, авто сэлбэгийн худалдааны төв байгуулах болсон. Ирэх долоо, наймдугаар сард бусад худалдааны төв байгуулах ажлыг эхлүүлж, олон нийтэд нээлттэй зарлана.

-Гадаадын бизнес эрхлэгчид худалдаа эрхлэх санал ирүүлсэн үү?

-Эрээн хотын бизнес эрхлэгчид худалдаа эрхлэхээс гадна томоохон зочид буудал, оросууд ложистикийн төв, польшууд төмөр зам, чехүүд дулааны цахилгаан станц барих зэргээр бүтээн байгуулалтад оролцох санал ирүүлээд байна.

-Өмнө нь газар авчихсан байсан иргэн, аж ахуйн нэгжийн эзэмших эрхийг хэвээр нь үлдээх үү?

-Газар авчихаад төлбөрөө төлөөг үй хүмүүсийн гэрээг цуцалж, шинээр 60 иргэн, аж ахуйн нэгжид газар олгоно.

-Чөлөөт бүсийн нээлт энэ сарын 22- нд болно. Худалдан авагчдыг ямар орчин угтах вэ. Чөлөөт бүсэд одоо юу юу байна вэ?

-Одоогоор зам талбай, авто зогсоол барьсан. Цэвэр усны хангамжийг шийдэн, бохир усны системд холбох боломж бүрдсэн. Эдгээр ажилд улсын төсвийн 20-иод тэрбум төгрөг зарцууллаа. Одоо бизнесийн байгууллагууд очиж, үйл ажиллагаагаа эхлүүлэх хэрэгтэй.


 Ч.МӨНХЗУЛ

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.