Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

МОНГОЛЫН ҮЙЛДВЭРЛЭЛ, БИЗНЕСИЙН ХОЛБОО БАЙГУУЛАГДАВ

Турк Улсын зарим бизнес эрхлэгчдийн санаачлагаар тус улсын Истанбул хотод Монголын үйлдвэрлэл, бизнесийн холбоо байгуулагдав. Монгол, Турк хоорондын эдийн засаг, худалдааны харилцааг идэвхжүүлэн хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилготой уг холбоо нь 70 гишүүнтэй бөгөөд Монголд мөн салбараа байгуулжээ. 

Монголын үйлдвэрлэл, бизнесийн холбооны ерөнхийлөгч Исмайл Дуру тэргүүтэй тус холбооны тэргүүлэгчид 2014 оны 6 дугаар сарын 11-ний өдөр Анкара дахь Монгол Улсын Элчин сайдын яаманд зочилж, хамтран ажиллах арга зам, ойрын үед хийх ажлын талаар ярилцаж,  санал солилцов. 

Монгол Улсаас БНТУ-д суугаа Элчин сайд Б.Батхишиг холбоо байгуулагдсанд баяр хүргээд Монголд  барилга, орон сууц, зам гүүр барих, арьс шир боловсруулж бэлэн бүтээгдэхүүн хийх, аялал жуулчлалын дэд бүтцийг өргөтгөх, Монголын ноос, ноолууран бүтээгдэхүүнийг Туркийн том хотын дэлгүүрүүдэд зарах тасаг нээх зэрэг чиглэлээр хамтран ажиллахыг зөвлөж, Монгол Улсын худалдаа, хөрөнгө оруулалттай холбогдолтой мэдээлэл өгөв.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.